Хайх

Их цэвэрлэгээ хийж буй бичлэгүүд TikTok-д тренд болж байна

Их цэвэрлэгээ хийж буй бичлэгүүд TikTok-д тренд болж байна

#CleanTok

Text: Buro.Mongolia


Зураг:

Бүжгийн челленж, шүлс асгарам хоолны зааварчилгаа TikTok-д дэлгэрч байсан өдрүүд өнөөдөр ард хоцорч, цоо шинэ жанр гарч ирлээ. Тодруулбал одоо хүмүүсийн их цэвэрлэгээ хийж буй бичлэгүүд тренд болоод байна. Гэнэт хаа сайгүй тархаж эхэлсэн #CleanTok хэштэгтэй эдгээр богино хэмжээний видеонууд нь одоогоор нийт 7,9 тэрбум үзэлттэй байгаа юм.

Хүмүүс тэдгээр видеонуудад гэрээ, эд зүйлсээ сайтар цэвэрлэх үйл явцаасаа хуваалцаж, асар бохир зүйлсийг гялалзтал нь цэвэрлэж байгаа нь харагдана. Түүнчлэн хүмүүс цэвэрлэгээний нууц аргачлалуудаа дэлгэж, тохиромжтой бүтээгдэхүүнүүдийг зөвлөж байгаа юм.

Дотор муухай оргим бохир зүйлсийг нэг ч толбо үлдээлгүй, өө сэвгүй цэвэр болгож байгаа бичлэгүүд нь яг л батга шахаж буй видеонуудтай адил маш их сэтгэл ханамж мэдрүүлж байгаа учраас тренд болж байгаа гэж үзэж байна. Үүнээс гадна цар тахлын эрин үед хүн бүр цэвэрлэгээ хийж, орчноо ариутгах болсон учраас эдгээр бичлэгүүд эрэлттэй байх нь аргагүй юм. Харин одоо TikTok-д тренд болж байгаа хамгийн алдартай цэвэрлэгээний бичлэгүүдийг үзэцгээе.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх