Instagram-аар онлайн худалдан авалт хийдэг болно
Тун удахгүй
Энэ долоо хоногоос эхлээд АНУ-ын 20 брэнд Instagram аппаар шууд худалдан авалт хийдэг шинэ үйлдлийг туршиж байгаа юм. Эдгээр маркууд дээд тал нь таван бүтээгдэхүүн дээр тусгай тэмдэглэгээ хийх эрхтэй болжээ. Хэрэглэгч тэрхүү тэмдэглэгээг дарахад бүтээгдэхүүний нэр, үнэ болон дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх болно. Улмаар "Shop Now" буюу "Одоо худалдаж авах" гэсэн товчлуур дээр дарж тухайн брэндийн онлайн дэлгүүрийн вебсайт руу шилжиж, өөртөө таалагдсан зүйлээ худалдан авах боломжтой.
Энэхүү шинэ үйлдлийг хамгийн түрүүнд J. Crew, Michael Kors, Abercrombie & Fitch, Coach, Levi's, Macy's, Tory Burch зэрэг брэндүүд туршиж байна. Онлайн худалдаа хийдэг шинэ үйлдлээс Instagram ямар нэг ашиг олохгүй. Өөрөөр хэлбэл Instagram олон нийтийн сүлжээ худалдан авалтаас хувь авахгүй гэсэн үг юм. Хэрэв энэ туршилт амжилттай болвол онлайн худалдаа хийдэг шинэ үйлдлийг тун удахгүй Instagram-ын бүх хувилбарт нэвтрүүлэх болно.