Италичууд резинэн углаашийг орлох хөлийн наалт бүтээлээ
Хөлийн уландаа наахад л хангалттай
Италийн Nakefit компани далайн эрэг дээр өмсдөг углаашийг орлох наадаг улавч зохион бүтээсэн байна.
Уг улавчийг хөлийн уландаа нааснаар хөлөө гэмтээнэ гэж айлтгүйгээр халуун элс эсвэл чулуун дээгүүр алхаж болно. Мөн энэхүү наалт нь ус нэвтэрдэггүй тул усан санд халтирч, мөөгөнцөр тусахаас найдвартай сэргийлнэ.
Nakefit улавч нь хар, ягаан, цэнхэр өнгөний сонголттой бөгөөд 10 хос нь 30 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.