Хайх

J.W. Anderson брэндээс зохион байгуулсан гэрэл зургийн тэмцээний ялагчид тодорлоо

J.W. Anderson брэндээс зохион байгуулсан гэрэл зургийн тэмцээний ялагчид тодорлоо

Гурван ялагч шалгарчээ

Text: Buro.Mongolia


Өнгөрөгч хоёрдугаар сард J.W. Anderson брэндийн үүсгэн байгуулагч, бүтээлч захирал Жонатан Андерсон 18-30 насны хүн бүр оролцох боломжтой гэрэл зургийн тэмцээн зарласан билээ. Тэгвэл "Таны зураг - бидний ирээдүй" нэртэй тус тэмцээний ялагчдыг өнөөдөр зарлажээ.

Тэмцээний эхэнд цорын ганц ялагч тодруулах төлөвлөгөөтэй байсан боловч Андерсон гурван ялагчийн нэрийг зарлажээ. Энэ тухайгаа тэрээр өөрийн Instagram хуудаснаа "Маш олон гайхалтай бүтээлүүдээс ганц ялагч тодруулах нь хэцүү байсан тул гурван ялагчийг тодрууллаа" хэмээн мэдэгдсэн юм.

Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 1800 орчим бүтээл оролцсон ба шилдэг 50 зурагчны 200 бүтээлээр Лондон хотноо үзэсгэлэн гаргаад байна. Ялагчдаар тодорсон Елена Белетская, Жюли Грев, Симонс Финнерти гэх гурван залуу уран бүтээлч J.W. Anderson брэндийн 2019 оны хавар-зуны цуглуулгын сурталчилгааны зургуудыг дарах юм. Ингээд та бүхэнд шилдэг гурван бүтээлийг танилцуулж байна.

 

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх