Хайх

Кайли Женнер хүүдээ зориулсан бичлэг нийтэллээ

Кайли Женнер хүүдээ зориулсан бичлэг нийтэллээ

Мөн хүүгийнхээ нэрийг өөрчлөхөөр шийдсэнээ мэдэгджээ

Text: Buro.Mongolia


Энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Кайли Женнер болон Трэвис Скотт нар хоёр дах хүүхдээ өлгийдөн авч бяцхан хүүтэй болсон билээ. Өдгөө 24 настай реалити шоуны од, томоохон косметик брэндийн үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч Кайли Женнер өмнө нь охин Стормидоо зориулан 11 минут бүхий сэтгэл хөдөлгөм бичлэг нийтэлж, олны хайрыг татаж байсан бөгөөд энэ удаад ч мөн “Бяцхан хүүдээ зориулав” хэмээн ээлжит бичлэгээ нийтэллээ. 

Жирэмсэн байх хугацаандаа аль болох олон нийтийн хараанаас хол амьдрахыг хичээсэн тэрээр бие давхар болсон гэдгээ анх мэдсэн цагаасаа эхлээд амаржих хүртлээ тохиосон баярт мөчүүд, сэтгэл хөдөлгөм үйл явдлуудыг нэгтгэн шинэ бичлэгээрээ дамжуулан харууллаа. Мөн Кайли болон Трэвисийн гэр бүлийн гишүүд тун удахгүй энэ хорвоод мэндлэх хүүд хандан сэтгэлийн үгсээсээ хуваалцаж буй хэсгүүд бичлэгт орсон юм.

Түүнчлэн залуу хосууд хүүдээ анх Wolf (Англи хэлнээс “Чоно”) гэх нэрийг өгөхөөр ярилцаж байсан ч Кайли өнөөдөр Instagram хуудсаараа дамжуулан "Энэ нэр түүнд зохимжгүй байгаа тул нэрийг нь өөрчлөхөөр шийдсэн” хэмээн мэдэгдсэн байна. Харин оронд нь ямар нэр сонгосон болохоо тэрээр дурдаагүй юм. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх