Хайх

Хунтайж Харри ба Меган Маркл нар албан ёсны Instagram хуудастай боллоо

Хунтайж Харри ба Меган Маркл нар албан ёсны Instagram хуудастай боллоо

@sussexroyal

Text: Buro.Mongolia


Өчигдөр Сассексын гүн ба гүнгийн авхай нар Instagram олон нийтийн сүлжээнд нэгдсэнээ албан ёсоор зарласан байна. Тэдний @sussexroyal нэртэй шинэ хуудас хэдхэн цагийн өмнө нээгдсэн ч яг одоогийн байдлаар аль хэдийнэ 1,8 сая дагагчтай болоод амжжээ. Мөн хосууд шинэ хуудсаараа дамжуулан анхны мэндчилгээгээ дэвшүүлсэн байна.

"Бидний албан ёсны Instagram-д тавтай морил. Бид та бүхэнтэй хийж байгаа ажил хэрэг, дэмждэг үйлс, чухал мэдэгдлээ хуваалцаж, анхаарал татсан асуултуудын хариуг өгөхийг тэсэн ядан хүлээж байна. Та бүхний дэмжлэгт талархаж, @sussexroyal хуудастаа мэндчилж байна" хэмээн Сассексынхан бичжээ.

Сонирхуулахад хунтайж Харри ба Меган Маркл нар ийнхүү тусдаа Instagram хуудастай болсноор Их Британийн хатан хааны гэр бүлийн талаарх мэдээ мэдээллийг хүргэдэг @kensingtonroyal хуудас цаашид голчлон Кембрижийн гүн ба гүнгийн авхай нарын амьдралын талаар мэдээллүүдийг хүргэх болно гэдгийг W Magazine онцолсон юм.

 

 

 

цааш үзэх