Хунтайж Уильям, Кейт Миддлтон нар Таж Махалд зочилжээ
Аяллын төгсгөл
Кэмбрижийн хунтайж Уильям болон гүнгийн авхай Кейт Миддлтон нар Энэтхэг дэх аялалаа алдарт Таж Махалд зочилсноор дуусгалаа
Хааны гэр бүлийн хосуудын Энэтхэг улс дахь албан ёсны аялал Мумбай хотоос эхлэж, Юнескогийн өвд бүртгэгдсэн Казиранга Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Бутаны Вант улсын нийслэл Тхимпху хотод зочилж, Ассамын шинэ жил тэмдэглэх гээд олон үйл ажиллагаатай үргэлжилсэн билээ. Харин аяллын төгсгөлд Хунтайж Уильям, Кейт Миддлтон нар алдарт Таж Махалд зочилсон байна. Тэд хамтдаа дурсгалт газрын өмнө байрлах Диана гүнжийн нэрэмжит сандал дээр суун зургаа авахуулсан нь Дианагийн 1992 онд ганцаараа сууж буй зургийг санагдуулам болжээ.