Хайх

Хюггег март! Даничууд стрессийг даван туулахад тусалдаг хамгийн алдартай үгээ нэрлэлээ

Хюггег март! Даничууд стрессийг даван туулахад тусалдаг хамгийн алдартай үгээ нэрлэлээ

"Пид"

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын тоонд Дани улс зүй ёсоор бичигддэг. Тэд ч аз жаргалтай, тайван амгалан байдлаа илэрхийлэх олон төрлийн догь үгс зохиосон байдаг. Жишээ нь та хюгге гэх үгийн талаар аль хэдийнэ сонссон гэдэгт итгэлтэй байна.

Харин саяхан Даничуудын дунд явуулсан санал асуулгаар тэдний хамгийн их хэрэглэдэг үгээр хюгге биш "pyt" буюу "пид" гэх үг тодорчээ. Энэхүү үгийг шууд орчуулах боломжгүй юм. Учир нь үүний ард стрессийг даван туулах бүхэл бүтэн концепци оршиж байгаа юм.

Юуны өмнө тус үгийг өдөр тутмын саад бэрхшээл, алдаа, бүтэлгүйтэлд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээр ашигладаг. Жишээлбэл та санамсаргүй аяга хагалахдаа эсвэл замын дүрэм зөрчсөн торгуулийн хуудас авахдаа "пид" гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл "пид" гэдэг нь "зүгээр дээ", "санаа зоволтгүй", "ийм зүйл тохиолдож л байдаг" гэсэн утгатай бөгөөд өдөр тутмын жижиг сажиг таагүй нөхцөл байдлыг зөнд нь орхиж, урагш алхахыг илэрхийлнэ. 

Мөн түүнчлэн "пид" гэх үг нь бусдыг буруутган уураа гаргахгүй байхад тусалдаг байна. Тухайлбал та ажлын уулзалтдаа хоцрон яарч, сандарч байх үед таны урд яваа жолооч автомашинаа маш удаан жолоодож байна гээд төсөөлөөд үзье л дээ. Энэ нөхцөлд та хашхирч, сигналаа дарахын оронд "пид" гэж хэлээд л танаас хамаарахгүй зүйлд стресстэж, сэтгэл санааны тайван байдлаа алдагдуулахгүй байж болох юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх