Кока-Коланы лонх зуун жилийн ойгоо тэмдэглэнэ
Ойн баярын мэнд!
Алдарт Кока-Кола ундааны лонх зуун жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Анх 1915 онд бүтээгдсэн шил нэгэн цаг үед хийжүүлсэн ундааны бэлэг тэмдэг болж байлаа. Ойн баяраа тэмдэглэхэд тус компанийH зүгээс нухацтай хандан шинэ ном болон 14 оронд гарах цуврал үзэсгэлэн төлөвлөжээ. Жилийн турш үргэлжлэх тэдгээр үзэсгэлэнд бүтээгдэхүүний энгийн нэг савнаас дэлхийн хэмжээний брэнд болсон хувьслыг дэлгэн үзүүлнэ. Үүнээс гадна Атлантагийн Дүрслэх урлагийн музейд "The Coca-Cola Bottle: An American Icon" сэдэвтэй үзэсгэлэн гаргаж, Энди Уорхолын олон нийтэд дэлгэгдэж байгаагүй шилэн лонхны загваруудыг танилцуулна. Магадгүй тэнд Кока-Кола компани загвар зохион бүтээгч Жереми Скотт, Марк Жейкобс болон Жан-Поль Готье нартай хамтран гаргасан лонхны загвараа үзүүлэхээр бэлдсэн байж мэднэ.