Хайх

Louis Vuitton аялагчдад зориулсан тавилга бүтээжээ

Louis Vuitton аялагчдад зориулсан тавилга бүтээжээ

Тансаг амьдралын хэв маяг аяллын турш

Text: Buro.Mongolia


Зураг:

Францын загварын ордны шинэ тавилгын цуглуулга

Тансаг зэрэглэлийн хувцас, аксесуаруудаараа алдартай Louis Vuitton анх 2012 онд Objets Nomades гэх тусгай төсөл санаачилсан юм. Францын загварын ордон уг төслийн хүрээнд Патрисия Уркиола, Маартен Баас, Марсель Вандерс зэрэг алдартай дизайнеруудтай хамтарч ажилласан байна.

Марсель Вандерс энэхүү шинэ цуглуулгад Long Chair гэдэг эвхэгддэг сандал бүтээжээ. Энэхүү сандал нь гурван хэсгээс бүрдсэн бөгөөд түшлэгтэй сандал, зөөлөн сандал зэрэг гурван өөр аргаар ашиглаж болно. Харин дүүжин сандлыг Campana Brothers компани зохион бүтээжээ. Мөн цуглуулгад өлгөдөг ор, эвхэгддэг ширээ болон бусад интерьерийн эд зүйлс багтсан байна.

Louis Vuitton аялагчдад зориулсан тавилга бүтээжээ (фото 1)Louis Vuitton аялагчдад зориулсан тавилга бүтээжээ (фото 2)Louis Vuitton аялагчдад зориулсан тавилга бүтээжээ (фото 3)Louis Vuitton аялагчдад зориулсан тавилга бүтээжээ (фото 4)Louis Vuitton аялагчдад зориулсан тавилга бүтээжээ (фото 5)

 

 

цааш үзэх