Монгол улс дэлхийд инновацийн хөгжлөөрөө 52-р байранд орлоо
127 улсаас
Жил бүр уламжлал болон гардаг дэлхийн 127 орны The Global Innovation Index буюу Олон улсын инновацийн тоон үзүүлэлт саяхан нийтлэгдлээ. Монгол улс энэхүү жагсаалтад нийт 127 орноос 52-р байранд бичигдсэн байна.
Олон улсын инновацийн тоон үзүүлэлт нь 2007 оноос хойш жил бүр гарч байгаа юм. Мэргэжилтнүүд энэхүү рейтингийг гаргахдаа тухайн орны боловсролын түвшин, дэд бүтэц, бизнесийн хөгжил, улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, дүгнэснээр инновацийн хөгжлийн түвшинг тодорхойлдог байна.
Швейцари улс энэхүү рейтингийг 2013 оноос хойш одоог хүртэл тасралтгүй тэргүүлэн өндөр амжилт үзүүлж байгаа. Харин Швейцарийн дараа энэ онд Швед, Нидерланд, АНУ, Их Британи, Дани, Сингапур, Финланд, Герман, Ирланд улсууд бичигджээ.
Жагсаалтын сүүлийн байруудад Зимбабве, Нигер, Замби, Того, Гвиней, Йемен зэрэг хөгжиж буй орнууд орсон байна.