Хайх

Pantone институт 2022 оны гол өнгийг нэрлэлээ

Pantone институт 2022 оны гол өнгийг нэрлэлээ

Хамгийн аз жаргалтай, дулаан, мөн шинэлэг мэдрэмж төрүүлэх “Very Peri” нил ягаан өнгө

Text: Buro.Mongolia


Pantone өнгөний институт жил бүрийн арванхоёрдугаар сард ирэх оны гол өнгийг нэрлэдэг уламжлалтай билээ. Тэгвэл тэд ирэх 2022 онд зориулж түүхэндээ анх удаагаа бэлэн байгаа өнгөний сонголтуудаас биш, харин цоо шинэ кодтой өнгийг зохиосон байна. “Бидний хувьд шинэ өнгө зохион бүтээх нь маш чухал утга учиртай байсан юм. Яагаад гэвэл хүмүүс ертөнцийн цоо шинэ төсөөлөлтэй болсон” хэмээн Pantone институтийн гүйцэтгэх захирал Леатрис Эйсман хуваалцсан юм.

17-3938 кодтой шинэ өнгө нь “Very Peri” хэмээн нэрлэгдсэн ба ерөнхийдөө нил ягаан өнгийг санагдуулна. “Энэхүү өнгө нь бүх цэнхэр туяатай өнгөнүүдээс хамгийн аз жаргалтай, мөн хамгийн дулаан нь. Түүнчлэн улаан өнгөний суурьтай учраас шинэлэг мэдрэмж төрүүлнэ. Харин шинэлэг мэдрэмж нь бид бүхний эрж буй зүйл билээ” хэмээн Pantone институт шинэ өнгийг тодорхойлжээ.

Pantone институт 2022 оны гол өнгийг нэрлэлээ (фото 1)
Pantone институт 2022 оны гол өнгийг нэрлэлээ (фото 2)

Сонирхуулахад, 2022 онд Pantone институт нь Microsoft компанитай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тодруулбал, "Very Peri" өнгийг PowerPoint, Teams, Edge болон бусад Windows-ийн программууд дээрээс сонгож болох юм.

Pantone институт сүүлийн 20 жилийн турш жил бүрийн онцлох өнгийг тодорхойлсон ба сонгосон өнгө нь тухайн жилдээ хувцас загвар, урлаг, дизайн гээд бараг бүхий л салбарт онцгой байр суурь эзэлдэг уламжлалтай. 2021 оны гол өнгөнүүдээр "Ultimate Grey" хэмээх саарал болон "Illuminating" хэмээх пастель шар өнгөнүүд нэрлэгдсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх