Пьер Марколини, Питер Пилотто нарын амттаны цуглуулга
Амттанд дурлагсдад
Пьер Марколинигийн Брюссель дэх шоколадны үйлдвэр 20 жил оршин тогтнохдоо Maison Kitsuné, Olympia Le-Tan, Tom Dixon зэрэг дизайнеруудтай хамтран олон төрлийн өвөрмөц шоколад гаргаж байсан юм. Харин тэд энэ удаад Их Британийн Piter Pilotto брэндтэй хамтран ажиллажээ.
Piter Pilotto брэндийн дизайнер Питер болон түүний бизнесийн хамтрагч Кристофер де Вос нар шоколаданд хайрцагны загвар гаргасан байна. Тэд хайрцагийг үгийн сүлжээ эсвэл эвлүүлдэг тоглоом санагдуулам өнгө, өнгийн хэсгээс бүрдүүлж хийжээ. Хайрцаг гурван хэсгээс бүрдэх бөгөөд тэнд Марколинигийн шоколад, макарон, самар зэрэг амттанууд дүүрэн байна.
Пьер Марколинигийн хэлж буйгаар түүнд шоколадны бизнес эрхэлдэггүй, өөр салбарын хүмүүстэй ажиллах нь илүү таалагддаг гэнэ. Учир нь ийм нөхцөл байдалд тэд бие, биетэйгээ өрсөлдөөн үүсгэлгүй, харин илүү хүндэтгэлтэйгээр хамтран ажилладаг байна. Энэхүү ширээний тоглоом санагдуулам өнгөлөг хайрцагтай шоколад дөрөвдүгээр сарын 1-нээс Maison Pierre Marcolini, Harrods дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхлэнэ.