Хайх

Saint Laurent брэнд Парис хотод анхны кофе шопоо нээлээ

Saint Laurent брэнд Парис хотод анхны кофе шопоо нээлээ

Парисын загварын долоо хоногийг тохиолдуулан

Text: Buro.Mongolia


Зураг:

Saint Laurent загварын ордон Парис хотын алдарт Тюильри цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байрлах Rue du 29 Juillet гудамжинд кофе шоп нээжээ.

Кофе шопын нээлтэд зориулан тус брэндийн бүтээлч захирал Энтони Ваккарелло Африк урлагийн үзэсгэлэн дэлгэж байгаа бөгөөд үзмэрүүдийн дунд Малигийн шавар (терракот) хөшөөнүүд, Нигерийн маскууд, Ив Сен Лораны эзэмшиж байсан үлгэр домогт гардаг шувууны дүрстэй уран баримал болон бусад олон урлагийн бүтээлүүд багтаж байна.

Шинэ кофе шопын интерьерт хар өнгийн гантиг чулуу болон неон өнгийн деталиуд давамгайлсан байгааг харж болно. Харин цэсэд зүрхэн хэлбэртэй аягатай кофеноос гадна круассан болон бусад олон төрлийн нарийн боов багтжээ.

Түүнчлэн танд захиалгын хамт тусгай QR код дагалдаж ирэх бөгөөд энэхүү кодын тусламжтай Saint Laurent брэндийн дууны плейлистийг сонсож болно. Догь байгаа биз?

Saint Laurent брэнд Парис хотод анхны кофе шопоо нээлээ (фото 1)

Saint Laurent брэнд Парис хотод анхны кофе шопоо нээлээ (фото 2)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх