Хайх

Samsung Instagram-д өрсөлдөгч зэхэж байна

Waffle

Text: Б.Амина


Зураг:

Samsung Instagram, Snapchat хоёрын зарчмыг нэгтгэсэн Waffle гэх нэртэй шинэ сүлжээ гаргахаар бэлтгэж байна

Энэхүү шинэхэн нийгмийн сүлжээ нь бидэнд аль хэдийнэ танил болсон зураг, бичлэгээ нийтлэх зарчмаар ажиллах юм. Харин Instagram-аас ялгарах гол онцлог нь хэрэглэгч зураг болон бичлэгээ өөрийн хуудсан дээрээ нэг сэдэвт эвлүүлэг хэлбэрээр оруулах юм. Мөн хэрэглэгчийн найзууд ч үүссэн эвлүүлэг дээр зураг эсвэл бичлэгээ нэмж байрлуулж болно. Одоогоор Waffle зөвхөн Android үйлдлийн систем дээр туршилтаар хэрэгжиж байгаа аж. Туршилт энэ зуныг дуустал үргэлжлэх бөгөөд үүний дараа Samsung шинэ нийгмийн сүлжээг цааш хөгжүүлэх эсэхээ шийдэх юм байна.

цааш үзэх