
Хайртдаа бэлэг сонгохдоо S Rewards ашиглаад азтан болоорой
S Rewards-ын сюрпризтэй Валентин
Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрын зүгээс үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ зориулан Валентины баярын урамшуулалт худалдааг жил бүр уламжлал болгон зарласаар ирсэн билээ. Энэ жил харин илүү олон бэлэгтэй, илүү том сюрпризүүдтэй урамшууллыг S Rewards лояалти аппликейшнаараа дамжуулан зарлаж байна.






Та бүхэн S Rewards аппликейшнаа ашиглан худалдан авалт хийгээд хүрд эргүүлэн Шангри-Ла Төвд хостойгоо болзох хамгийн онцгой бэлгүүдийг хожоорой. Үйлчлүүлэгч S Rewards аппликейшнаар хийсэн 100,000₮ тутамдаа азын хүрд эргүүлэх нэг эрх авах бөгөөд азтан болоод Валентины баярын үдэш Шангри-Ла зочид буудалд хайрттайгаа тухалж, World Wine-д дарс шимэнгээ оройн зоог барих, мөн Ulemj Grease Spa-д хосоороо үйлчлүүлэх, Urgoo IMAX-д хосоороо кино үзэх эрх болон Godiva, Peony дэлгүүрүүдийн бэлгийн багцыг авах боломжтой.
"Spin and Win" хөтөлбөр хоёрдугаар сарын 10-ны өдрөөс 12-ныг дуустал гурван өдрийн турш үргэлжилнэ.
Мөн та хүрд эргүүлж азтан болохоос гадна Шангри-Ла Төв, Сэнтрал Тауэрыг зорин үйлчлүүлж хайртай дотнын хүндээ Валентины бэлгээ сонгон S Rewards аппликейшнаар 200,000₮-с дээш үнийн дүнтэй худалдан авалт хийгээд Urgoo 3 IMAX-ийн 20,000₮-ийн ваучер бэлгэнд авах боломжтой.
Тус урамшуулалт худалдаанд доорх нэр бүхий сонгогдсон дэлгүүрүүд зөвхөн хамрагдах ба хоёрдугаар сарын 10-наас 14-ний өдрийг дуустал таван өдөр үргэлжилнэ.




Аппликейшн татах:
Facebook:
Shangri-La Centre, Ulaanbaatar
Instagram:
Холбогдох утас:
7010-1919