Хайх

Валентины баяраар хайртдаа бэлэглэх үнэртнүүдийг санал болгож байна

Валентины баяраар хайртдаа бэлэглэх үнэртнүүдийг санал болгож байна

Text: Buro.Retelling


Гэгээн хайрын баяр ойртсоор байна. Үнэр гэдэг аливаа хүнд мартагдашгүй дурсамж бий болгодог учир хайртдаа өгөх бэлгүүдээс хамгийн классик сонголт бол үнэртэн байх бөгөөд хамгийн нандин мөчүүдийн тань эхлэл болж чадах билээ. Валентины баяраар хайртдаа гэнэтийн бэлэг барихад тохиромжтой үнэртнүүдийг санал болгож байна.


Валентины баяраар хайртдаа бэлэглэх үнэртнүүдийг санал болгож байна (фото 1)

ХАЙРТАЙ БҮСГҮЙДЭЭ

VERSACE - BRIGHT CRYSTAL

Валентины баяраар хайртдаа бэлэглэх үнэртнүүдийг санал болгож байна (фото 2)

Bright Crystal нь 2006 онд анх худалдаанд гарсан бөгөөд худалдаанд гарсан цагаасаа одоог хүртэл хамгийн эрэлттэй, гайхалтай үнэртэн хэвээр байгаа. Сэтгэл татам, дур булаам, уран яруу, хүчирхэг, өөртөө итгэлтэй, мэдрэмжтэй, ялдам эмэгтэйлэг бүсгүйн “хамгийн хамгийн” сонголт бол маргаангүй Bright Crystal билээ.

Bright Crystal-ыг шинэхэн цэцэгсийн үнэрээр баяжуулсан ховор үнэт чулуун бортого нь илэрхийлэх тул хайрт бүсгүйдээ бэлэг барихад сэтгэл хөдөлгөм бэлэг болно.

VALENTINO - BORN IN ROMA

Валентины баяраар хайртдаа бэлэглэх үнэртнүүдийг санал болгож байна (фото 3)

Эрх чөлөөт Ром хотын амьдралын хэмнэлээс сэдэл аван бүтээгдсэн BORN IN ROMA үнэртэн нь мэлрэг цэцгийг дэлхийн хамгийн үнэтэй ханд болох ванильтай хослуулсан тансаг, эмэгтэйлэг үнэртэн юм. Тиймдээ ч өөртөө итгэлтэй, донжтой, дэгжин бүсгүйн үүрдийн сонголт болж чаджээ.

DOLCE & GABBANA - LIGHT BLUE EDT

Валентины баяраар хайртдаа бэлэглэх үнэртнүүдийг санал болгож байна (фото 4)

Dolce & Gabbana брэндийн Light Blue нь эмэгтэйчүүдэд зориулагдсан жимслэг цэцэгс ангиллын үнэртэн ба тус брэндийн бестселлер үнэртнүүдийн жагсаалтад ордог аж. Хамгийн сонгодог бэлэг болж чадахуйц зөөлөн, усан үнэр бүхий Light Blue нь эмэгтэйлэг, уян зөөлөн хэр нь дайчин бүсгүйд төгс тохирох сонголт болж чадна.

VIKTOR ROLF - FLOWERBOMB MIDNIGHT

Валентины баяраар хайртдаа бэлэглэх үнэртнүүдийг санал болгож байна (фото 5)

Тус үнэртний зүрхэн ноотонд шөнө дэлбээлдэг мэлрэг цэцэг ордог байна. Яг л дотроо бүх л ертөнцийг агуулах мэт нууцлаг хэр нь сүрдмээр эмэгтэйн түүхийг өгүүлэх Flowerbomb Midnight.


Валентины баяраар хайртдаа бэлэглэх үнэртнүүдийг санал болгож байна (фото 6)

ХАЙРТАЙ ЗАЛУУДАА

MONTBLANC - LEGEND RED

Валентины баяраар хайртдаа бэлэглэх үнэртнүүдийг санал болгож байна (фото 7)

Montblanc брэнд нь 10 жилийн өмнө анхны Legend үнэртнээ худалдаанд гаргасан бөгөөд 2022 онд илүү зоригтой, шийдэмгий байдлыг илтгэх Legend Red-ийг танилцуулсан. Эрэлхэг, сүр хүчтэй бөгөөд өөртөө итгэлтэй залуусын сонголтод яг тохирох сүрчиг.

NARCISO - BLEU NOIR EDT EXTREME

Валентины баяраар хайртдаа бэлэглэх үнэртнүүдийг санал болгож байна (фото 8)

Хүмүүсийг өөртөө соронзон мэт татах үнэртнийг хүсэгч залууст зориулсан Narciso Rodriguez-ийн Bleu Noir EDT Extreme нь дур булаам байдлын сэтгэл хөдөлгөм ертөнцийг илэрхийлэх үнэртэн юм. Бүхэлдээ нэгэн хэвийн арга барилд баригдахгүй "blue" болон "noir" санааг илтгэсэн dark, sexy үнэртнийг хайртдаа зориулаарай.

ARMANI - ACQUA DI GIO

Валентины баяраар хайртдаа бэлэглэх үнэртнүүдийг санал болгож байна (фото 9)

Acqua di Gio нь 1996 онд анх худалдаанд гарсан ч одоог хүртэл хамгийн эрэлттэй үнэртэн хэвээр байгаа. Эрчүүдэд зориулсан сүрчиг нь салхи, усаар дүүрэн эрх чөлөөний үнэр юм. Энэхүү найрлага нь далайн усны давслаг ноотуудыг зүрхэн ноотондоо агуулсан учир хайртад тань нарны дулаахан мэдрэмжийг төрүүлнэ.

JIMMY CHOO- MAN AQUA

Валентины баяраар хайртдаа бэлэглэх үнэртнүүдийг санал болгож байна (фото 10)

Цэвэр шинэлэг ноотуудын хослол болсон ганган залуусын гангарааны сүрчиг. Завгүй амьдрал дунд өөртөө хоромхон ч гэсэн амрах цаг гаргана гэдэг ямар их тайвшрал өгөх бол? Man Aqua яг л тэр мэдрэмжийг өгч чадах, эрх чөлөөг мэдрүүлэх эрчүүдийн үнэртэн тул хайрт залуудаа барих хамгийн чамин бэлэг болж чадна.


Валентины баяраар хайртдаа бэлэглэх үнэртнүүдийг санал болгож байна (фото 11)

ДУРЛАЛТ ХОСЫН ҮНЭРТЭН

COACH - WOMEN FLORAL, MEN BLUE

Валентины баяраар хайртдаа бэлэглэх үнэртнүүдийг санал болгож байна (фото 12)

Coach Floral маш эмэгтэйлэг ус бөгөөд онгойлгомогц цитрусын жимсний анхилам үнэр сэнгэнэнэ. Харин Coach Blue нь аялал, эрх чөлөө өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлэх эрэгтэй үнэртэн юм.


"BISHRELT BEAUTY" салбар дэлгүүрүүд

Шангрила Молл 1 давхарт

Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхарт

Улсын Их Дэлгүүрийн 1 давхарт

13-р хорооллын Централ Молл төвийн 1 давхарт

Цэнтрал тауэрийн 2 давхарт Бишрэлт Бьюти

3, 4-р хороолол Номин Их Дэлгүүрийн 1 давхарт

Сансарын E-Mart худалдааны төвийн 2 давхарт

Хан-Уул E-Mart худалдааны төвийн 2 давхарт

Facebook: Bishrelt Beauty

Утас: 70128977

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх