Хайх

Шинэ челленж: Гараа угаахыг уриалсан бүжиг TikTok-д шинэ давлагаа үүсгэлээ

Вьетнамчууд маш бүтээлч аргаар коронавирусын эсрэг тэмцэж байна

Text: Buro.Mongolia


Куанг Данг гэх Вьетнам бүжигчин коронавирусээс сэргийлэхийн тулд гараа хэрхэн тогтмол, зөв угаах аргыг харуулсан бүжиг зохиож TikTok олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Тэрээр энэхүү видеог Вьетнамын мэргэжлийн болон байгаль орчны үндэсний эрүүл мэндийн институтийн санаачилгаар бүтээжээ.

Видеог Вьетнамын алдарт "Ghen" нэртэй дууны аян дээр хийсэн бөгөөд эмч нарын коронавирусын халдвараас сэргийлэх зөвлөмжийн дагуу дууны үгийг өөрчилсөн байна. Тухайлбал дуунд зөвхөн гараа зөв угаах талаар бус нүд, амандаа гараа хүргэхээс зайлсхийж, олон нийтийн арга хэмжээнд оролцохоос татгалзах талаар зөвлөжээ.

Куанг энэхүү челленжед нэгдэхийг TikTok болон Instagram-ын хэрэглэгчдэд уриалжээ. Одоогоор TikTok олон нийтийн сүлжээнд дэлгэрээд байгаа #ghencovychallenge челленжийг таван сая гаруй хүн үзээд байгаа юм.

 

цааш үзэх