Шинэ жил: Монголоос авч болох бэлэгний сонголт
Хайртай хүмүүсдээ
Баярын бэлэг урд өмнөхөөсөө шинэлэг, өвөрмөц байх тусмаа авч байгаа хүнээ илүү их баярлуулдаг. Харин бидний зорилго бол өмнө нь давтагдаагүй зүйлээр сюрприз барих шүү дээ. Танд санал болгож буй эдгээр бэлэгнүүдийн олонхыг нь уран гартай монгол хүн хийсэн болохоор бүр ч дотно санагдах болно.
Бэлэгний хайрцаг: The Twince decor
Бюро 24/7 энэхүү хайрцагийг сонгож харилцагч, хамтрагчиддаа зориулсан баярын бэлгээ илгээсэн юм. Учир нь The Twince decor хүссэн, загвар хэмжээгээр зуун хувь гар аргаар бэлэгний хайрцагийг хийж өгдөг тул хүмүүст өгөхөөр зэхсэн бэлгэндээ яг тааруулах боломжтой байдаг. Пастель ягаан, ногоон болон тод улаан өнгөтэй, хайрцагнууд таны хайртай хүндээ илэрхийлэх гэсэн сэтгэгдлийг төгс илэрхийлж чадна. Нарийн ажиллагаатай цэцгэн чимэглэлээр хайрцагийг бүрэх юм уу, эсвэл нэг л гоёмсог том цэцгээр хайрцагаа амилуулж болно. Тоор жимс болон амтат бялуу шиг хэлбэртэй хийсэн хайрцагнуудыг нь харвал тэд таны төсөөлөлд байгаа уран сэтгэмжийг бодит болгох авьяастайг илтгэнэ.
Ном: Lets make some great art
Ном бол хамгийн сонгодог бэлгүүдийн нэг билээ. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд хайртай хүмүүсдээ та олон төрлийн ном бэлэглээд амжчихсан, энэ удаа маш шинэлэг зүйл хүсч байвал энэ номыг анхааралдаа аваарай. Lets make some great art ном нь бүх насны хүмүүст хэрхэн урлагийг бүтээдгийг маш хялбархан аргаар заах болно. Номыг бэлгэнд авсан хүн уншихаасаа илүү түүнд дурлах болно. Учир нь тэр хүмүүсийг уран бүтээлч болгож, дурсамжийн цомогоо өөрийн бүтээсэн зүйлээр чимэх сайхан боломж олгодог. Орчин үед зөвхөн хүүхдүүдээс гадна бүх насныхан, тэр дундаа амжилттай яваа бизнес эрхлэгч, карьераа өндөрт гаргаж чадсан бүсгүйчүүд ийм төрлийн номоор оюуны алжаалаа тайлж, өөрийгөө урамшуулах дуртай болсон. Тийм ч учраас Art Directors Club-ын нэрэмжит таван удаагийн шагналтай тус ном олон оронд борлуулалтаараа тэргүүлж чадсан байна. Дашрамд дурдахад энэхүү номыг модель бүсгүй Ж. Энэрэл эх хэлнээ орчуулан гаргасан билээ.
Органик бэлэг: Lhamour
Шинэ жилийн бэлэгний марафон МОНИТА-гаар эхэлдэг билээ. Тэгвэл энэ жил зарим бүтээлч бэлэг сонгодог хүмүүс Lhamour органик монгол брэндэд хандаж бэлгээ бэлдүүлсэн байна. Байгалийн гаралтай, эрүүл мэндэд тустай Lhamour-ын органик бүтээгдэхүүнүүд дээр та хүний нэр, эсвэл ямар нэг үг бичүүлж авах боломжтой бөгөөд бас өөрөө дэлгүүр орж амжихгүй байгаа бол та онлайнаар захиалан хүргэлттэй авах боломжтой. Бид энэ удаа чацарганы тос болон Шэа самрын тостой биеийн тэжээлийн тосыг нь танд онцлон санал болгож байна. Цэвэр чацарганатай энэхүү арьс арчилгааны бүтээгдэхүүн нь арьсыг толигор, зөөлөн болгож нөсөө толбо арилгадаг тустай тул хүний инээмсэглэсэн төрхийг улам гэрэлтүүлэх болно.
Цахим шидтэнүүд: iPad Pro, iPhone 6s, Macbook
Энэ оны технологийн ертөнцөд гарсан хамгийн тод од болох iPad PRO, шинэ iPhone 6S, Macbook бол цахим хэрэглээнд дурлагсдын хамгийн дуртай сонголтууд. Тэд хурдан, хүчирхэг ажиллагаатай тул олон хүний мөрөөдлийг бодит зүйл болгож, шинэ боломжууд нээсээр. iPad Pro гэхэд A9x 64-бит чиптэй бөгөөд өмнөх загваруудаасаа 1.8 дахин хурдтай бөгөөд нэг цэнэгээрээ 10 цаг ажиллах чадвартай. Тэр яг л Macbook Air компьютер шиг хэмжээтэй бөгөөд дэлгэцэн дээр апп хамт ажиллуулж болдог. Дээр нь зурах дуртай бүтээлч хүмүүсийг дижитал уран бүтээлч болгоход зориулсан өөрийн гэсэн дагалдах үзэгтэй. iPhone 6s, шинэ Macbook компьютероос та хайртай хүндээ бэлэглэж, сюрприз барихыг хүсвэл Бодь Электроникст хандаарай. Тэд албан ёсны эрхтэйгээр Apple-ийн шинэ загварын бүтээгдэхүүнийг худалдаалдаг ба худалдан авалтын дараах засвар үйлчилгээг хариуцдаг тул баталгаатай сонголт байх болно.
Үнэт эдлэл: Baigal Jewelry
Бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг улам бүр тодруулж, тэдэнд баяр баясгалан, өөртөө итгэх итгэлийг улам бүр нэмдэг зүйл бол гоёмсог үнэт эдлэл билээ. Тэгэхээр Монгол хүнд зориулж бүтээсэн, үндэсний хэв маягийг шингээсэн үнэт эдлэл хамгийн сайн сонголт болох нь гарцаагүй биз ээ. Baigal Jewelry бүсгүйчүүдэд зориулж Наадам, Шинэ жил, Цагаан сар гэсэн капсул загварууд гаргадаг. Очир эрдэнэ, цагаан алт, ягаан алт, шар алт, хэлбэрт оруулж засаагүй байгалийн сувд зэрэг үнэт эрдэнээр чимэглэсэн, өлзий хээ, ирвэс, балетчины загвартай өвөрмөц загваруудаас та хайртай хүндээ сонгоорой. Үндэсний гоёл чимэглэлийн брэнд үүсгэж буй Baigal Jewelry-гийн хамт олон хэрэглэгчиддээ бодит, боломжийн үнэ санал болгодог бөгөөд үе дамжин хэрэглэх үнэт эдлэл гэдэгт эргэлзэхгүй байж болно.
Эх сурвалж:http://www.buro247.mn/culture/book/shine-nom-let-s-make-some-great-art.htmlХэвлэгдээд ердөө арав гаруй л хонож байгаа энэхүү номыг модель бүсгүй Ж.Энэрэл орчуулан гаргасан бөгөөд "Бүх хүмүүсийг