Шинэ жилийг хамгийн гоё угтах газар: Шангри-Ла зочид буудалд юу болох вэ?
3, 2, 1 ... Он гарлаа
Шинэ жил, Зул сарын баярын хүлээх хүлээлт улам бүр нэмэгдсээр байна. Тэгэхдээ эдгээр баярын өдрүүдийг тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалт аргаас өөр шинэлэг зүйл юу байгааг бид сонирхлоо. Энэ удаад Шангри-Ла зочид буудал Шинэ жилийг тэмдэглэх хамгийн таатай орчныг бүрдүүлсэн байгааг бид олж мэдлээ.
Зул сарын баяраар буюу арванхоёрдугаар сарын 24-25-нд та тус зочид буудалд гэр бүл, ойр дотныхоо хүнтэй хамт зочилбол та бүхэнд зориулсан цацагт хяруулын шарсан мах зэрэг тусгай хоолны менюгээр Кафе Парк ресторан үйлчлэх болно. Оройн зоогоо барьсны дараа та Зул сарын баярын гол эзэн болох Санта Клаустай хүүхдүүдээ уулзуулж, хамтдаа зургийг нь авахуулж, мөн яг тэндээсээ бэлэг сонгон авах боломжтой.
Шинэ жилийн хувьд нэгэн шинэлэг зүйл энд таныг хүлээж байгаа. Он солигдох мөчийг тоолж дуусахад Шангри-Ла-гийн лобби лоунжийн өндөр адараас асар олон бөмбөлөг асгаран унаж, эргэн тойронд хүмүүсийн баярлаж, хөөрсөн хөгжилдөөн дээд зэрэгтээ тулж, оргилуун дарс тулгаж, бие биетэйгээ тэврэлдэн шинэ оны мэнд хүргэх тийм нэг таатай үдэш энд цогцлох гэж байна. Үдшийн аялгууг жазз дуучин Наагий хамтлагтайгаа тоглож чимэх ба тус зочид буудлын хоёрдугаар давхарт байрлах Наадам ресторанд Black&White хамтлаг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй тоглоно. Он гарсны дараах баярыг DJ нар залгуулан хөгжөөх нь ээ.
Дашрамд дурдахад энэхүү баярын үдэшлэгт ямар нэгэн такс, урилгагүй бөгөөд найз нөхөд, дотны хүмүүстэйгээ Шинэ оноо угтахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй юм байна.
Та дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Захиалга авах болон нэмэлт мэдээлэл авах утас (976) 7702 9999