Хайх

Судалгаа: COVID-19 цар тахлын үеэр ямар зан чанартай хүмүүс ариун цэврийн цаас нөөцөлж байсан бэ?

Судалгаа: COVID-19 цар тахлын үеэр ямар зан чанартай хүмүүс ариун цэврийн цаас нөөцөлж байсан бэ?

Хүмүүсийн нас болон байршил хамаатай

Text: Buro.Mongolia


Зураг:

Швейцарын Сэнт-Галлены их сургуулийн ажилтнууд судалгаа явуулж коронавирусын тархалтын эхэн үед ямар зан чанартай хүмүүс ариун цэврийн цаас нөөцөлж байсныг олж тогтоожээ.

Эрдэмтдийн явуулсан судалгаанд дэлхийн 29 орны насанд хүрсэн 1,029 иргэн оролцсон байна. Судлаачид тэдэнд хувь хүний зургаан гол зан чанарыг тодорхойлдог HEXACO гэх асуулга бөглүүлснээс гадна COVID-19 цар тахал болон хорио цээр ямар мэдрэмж төрүүлснийг асуужээ (тэр дундаа хэр их хэмжээний ариун цэврийн цаас худалдан авсныг лавласан байна).

Судалгааны үр дүнд амь насныхаа төлөө маш ихээр айж түгшиж байсан хүмүүс хамгийн их ариун цэврийн цаас худалдан авч байжээ. Мөн шударга, ажилсаг, хичээнгүй, зохион байгуулалт сайтай, төгс зүйлд тэмүүлдэг хүмүүс нөөцлөх хандлага гаргаж байсныг судлаачид онцолсон юм. Түүнчлэн үүнд хүмүүсийн нас болон байршил тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэж байжээ. Жишээ нь Европтой харьцуулахад АНУ-н иргэд, мөн залуусаас илүү ахимаг насны хүмүүс ариун цэврийн цаас их хэмжээгээр худалдан авч, нөөцөлж байсан аж.

цааш үзэх