Төгс инфлюэнсер гэж хэн бэ?
Судлаачид хамгийн олон дагагчтай Instagram хуудаснуудыг судалсны үр дүнд төгс инфлюэнсерийн дүр зургийг боловсруулжээ
Paper Magazine сэтгүүл хамгийн алдартай 100 Instagram хуудсыг судалж, инфлюэнсер болох үндсэн зарчмуудыг гарган авсан байна. Гэхдээ уг судалгаанд амжилтад хүрсэн одууд багтаагүй ба харин зөвхөн олон нийтийн сүлжээгээр дамжуулан алдартай болсон хүмүүсийг хамруулжээ.
Судалгааны үр дүнд ихэнх инфлюэнсерүүд цагаан арьст Америк эмэгтэйчүүд болох нь тогтоогдсон бөгөөд тэд ихэвчлэн гоо сайхны салбартай холбоотой моделиуд байсан аж. Тэдний араас Бразил, Индонез инфлюэнсерүүд жагсжээ.
Хамгийн олон дагагчтай инфлюэнсерээр нүүр будалтын "гуру" @hudabeauty (38,3 сая) гэх хуудас шалгарсан бол түүний араас покерын хорхойтон @danbilzerian (27.6 сая) бичигдсэн байна.
Сонирхолтой нь ихэнх инфлюэнсерүүд 20-30 насны (63%), бараан үстэй (77%), загасны ордныхон (11%) байжээ.
Харин топ инфлюэнсерүүдийн 70% нь нэг сурталчилгааны пост оруулахдаа хамгийн багадаа 41,000-50,000 ам.долларын цалин авдаг болох нь батлагдсан юм.