Хайх

The Grand Budapest Hotel-ын зочдын сэтгэгдлүүд

The Grand Budapest Hotel-ын зочдын сэтгэгдлүүд

TripAdvisor дээр

Text: Б.Амина


Зураг:

Уэс Андерсоны шүтэн бишрэгчид улам ихэссээр. TripAdvisor сайт дээр тэд Зубровкад байрладаг дуртай буудлынхаа талаархи сэтгэгдлээ бичжээ

Мэдээж хэрэг газрын зураг дээр Уэс Андерсоны "The Grand Budapest Hotel" кинонд гардаг Зубровка гэдэг газар мөн ижил нэрт зочид буудал байхгүй. Гэвч энэ бүхэн алдарт найруулагчийн шүтэн бишрэгчдэд нөлөөлсөнгүй. Тэд TripAdvisor сайт дээр яг л тэрхүү зочид буудалд буудаллаж байсан мэт сэтгэгдлээ үлдээжээ. Одоогоор сэтгэгдлүүдийн тоо 280 хүрсэн бөгөөд харин Зубровка дахь цорын ганц буудлын үнэлгээ 4,5 хүрчээ. Зочдын сэтгэгдлийн дунд зарим нэгэн хүн үйлчилгээнд нь сэтгэл хангалуун бус үлдсэн тухайгаа, Wi-Fi муу ажиллаж байсан тухай, мөн нэмэлт дэр өгөөгүй болон буудлын консьерж бага зэрэг хачирхалтай санагдсан тухай бичиж үлдээжээ. Та ч бас "The Grand Budapest Hotel"-д буудалласан сэтгэгдлээ үлдээж болох юм шүү.

The Grand Budapest Hotel-ын зочдын сэтгэгдлүүд (фото 1)

цааш үзэх