Хайх

Time сэтгүүл хүчирхийллийн эсрэг хөдөлгөөний тэмцэгчдийг “Оны онцлох хүн”-ээр нэрлэлээ

Time сэтгүүл хүчирхийллийн эсрэг хөдөлгөөний тэмцэгчдийг “Оны онцлох хүн”-ээр нэрлэлээ

“Silence Breakers”

Text: Buro.Mongolia


Зураг:

Time сэтгүүл арванхоёрдугаар сарын дугаартаа "Оны онцлох хүн"-ийг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаад хар өнгийн хувцас өмссөн таван эмэгтэй тус сэтгүүлийн нүүрэнд гарчээ. Тодруулбал дуучин Тейлор Свифт, жүжигчин Эшли Жадд, Uber компанийн хуучин инженер, Visa компанийн хуучин мэргэжилтэн, Мексик улсаас гаралтай цагаач эмэгтэй мөн өөрийн нүүр царайг харуулахыг хүсээгүй нэгэн эмэгтэйн гарын хэсэг сэтгүүлийн нүүрэнд харагдах болно. Эдгээр эмэгтэйчүүд бүгд ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн бөгөөд чимээгүй өнгөрөлгүй өөрийн түүхийг бусадтай хуваалцан, хүчирхийллийн эсрэг тэмцсэнээрээ "Silence Breakers" гэж нэрлэгдээд байгаа юм. Ингээд ч зогсохгүй тэд #MeToo хөдөлгөөнийг үүсгэж, бусад эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртсөн бол чимээгүй өнгөрөхгүй байхыг уриалсан билээ.

Time сэтгүүл маш олон эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх алдарт продюсер Харви Вайнштайны эсрэг хөдөлгөөнийг эхлүүлсэн, Холливүүдийн жүжигчин Роуз Макгоун, жүжигчин Сэльма Блэр ба Алиса Милано нараас ярилцлага авчээ. Мөн тус сэтгүүлийн шинэ дугаарт бусад олон эмэгтэйчүүдийн түүх ч багтсан байгаа.

Сонирхуулахад энэ жилийн "Оны онцлох хүн" шагналд "Wonder Woman" киноны найруулагч Пэтти Женкинс, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун нар нэр дэвшсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх