Хайх

“Токио 2020” Олимпийн наадам хойшлогдохгүй

“Токио 2020” Олимпийн наадам хойшлогдохгүй

Долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний өдрүүдэд болж өнгөрнө

Text: Buro.Mongolia


Коронавирусын халдвар дэгдсэний улмаас хойшлогдох магадлалтай байсан "Токио 2020" Олимпийн наадам анх товлогдсон өдрүүддээ зохион байгуулагдах хэвээр байгааг Олон Улсын Олимпийн Хороо энэ Мягмар гарагт хийгдсэн хурлын дараа мэдээллэжээ. Тодруулбал 2020 оны зуны Олимпийн наадам долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох юм.

ОУОХ-ны хүлээн зөвшөөрснөөр коронавирусын цар тахал нь "дэлхий дахины хувьд урьд хожид үзэгдээгүй нөхцөл байдал" бөгөөд үүний улмаас Олимпийн наадамд бэлдэхэд олон бэрхшээлүүд тулгарч байгаа гэнэ. Гэсэн хэдий ч тэдний үзэж буйгаар наадам эхлэх хүртэл дөрвөн сарын хугацаа байгаа тул одоогоор ямар нэгэн эрс шийдвэр гаргах шаардлагагүй аж. Хорооны зүгээс бүх тамирчдыг Токиод болох Олимпийн наадмын бэлтгэлээ үргэлжлүүлэхийг уриалж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх