Хайх

Усны хамгаалалттай Samsung Galaxy S7, Galaxy S7 Edge

Төсөөлснөөс илүү

Text: Б.Амина


Mobile World Congress-ийн 29 дэх удаагийн үзэсгэлэнгийн үеэр Samsung усны бүрэн хамгаалалттай Galaxy S7, Galaxy S7 Edge гар утаснуудаа танилцууллаа

Дэлхийн 70 хувь нь уснаас бүтдэг бол мөн бидний биеийн 70 хувийг  ус эзэлдэг. Хүн усгүйгээр амьдарч чадахгүйтэй адил орчин үед бас гар утасгүйгээр амьдрахад бэрх болсон. Харин Испани улсын Барселон хотод болж буй MWC 2016 дээр Samsung усны бүрэн хамгаалалттай Galaxy S7, Galaxy S7 Edge гар утаснуудаа танилцуулж, хүмүүс ямар ч устай газар гар утсаа санаа зоволтгүй хэрэглэх боломж олгожээ. 

Шинэхэн утаснууд гадна үзэмжээрээ өмнөх Galaxy S6, Galaxy S6 Edge утастай адил гарсан байна. Galaxy S7 5.1 инчийн хавтгай дэлгэцтэй бөгөөд 1440 x 2560 нягтаршилтай байх бол S7 Edge илүү том буюу 5.5 инчийн бага зэрэг нумарсан дэлгэцтэй.

Galaxy S7, Galaxy S7 Edge гуравдугаар сарын 11-нд худалдаанд гарах ба урьдчилан захиалсан тохиолдолд Gear VR бэлгэнд авах боломжтой аж.

Мөн Samsung корпорацийн танилгуулгын төгсгөлд Марк Цукерберг виртуал бодит байдлын тухай ярьсан байна. Тэрбээр "Бид тун удахгүй виртуал байдлын тусламжтайгаар ямар нэг үйл явдал болж буй газар өөрийн биеэр очсон мэт ертөнцөд амьдрах болно. Та дэлхийн хаана ч, хүссэн газартаа уулзалт эсвэл арга хэмжээ зохион байгуулж байна гээд төсөөлөөд үз. Энэ бүх зүйл удахгүй биелэлээ олно" гэжээ.

цааш үзэх