Хайх

Валентин Giveaway: Cloud Nine дэлгүүрээс 1 сая төгрөгийн худалдан авалт хийх эрх

Хосууддаа барьж буй хамгийн том бэлэг

Text: А.Сарнай


Солонгосын арьс арчилгааны 18 төрлийн брэндийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг Cloud Nine дэлгүүр нь gender neutral буюу хүйс хамаарахгүй, бүх хүнд хүртээмжтэй байх зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Солонгосын арьс арчилгааны ONE THING болон Beplain брэндүүдийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибютор билээ.

Тэгвэл бид энэ гэгээн хайрын баяраар уншигч хосууддаа зориулан Cloud Nine дэлгүүрийн ONE THING болон Beplain брэндүүдээс 1,000,000₮ төгрөгийн үнийн дүнд хүссэн бүтээгдэхүүнээ худалдан авах эрхийг бэлэглэх гэж байна. Үүгээр ч зогсохгүй арьс арчилгааны ганцаарчилсан мэргэжлийн зөвлөгөөг хосоороо үнэ төлбөргүй авах боломжтой юм. Хэрэв та өөрийн арьсны онцлогт тохирсон зөв орц найрлагыг олж, эрүүл, толигор арьстай болохыг хүсэж байвал илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, Giveaway-ийн нөхцөлүүдээ бүрэн хангахаа бүү мартаарай.

Giveaway зөвхөн INSTAGRAM дээр явагдах тул бидний албан ёсны Instagram хуудас болох @buromongolia руу зочилж ялагч тодруулах болзлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 


Giveaway-ээр санал болгож буй үйлчилгээ болон брэндүүд

ONE THING

Валентин Giveaway: Cloud Nine дэлгүүрээс 1 сая төгрөгийн худалдан авалт хийх эрх (фото 1)

2019 онд үүсгэн байгуулагдсан Солонгосын ONE THING брэнд нь гоо сайхны бүтээгдэхүүний ихэнх өртөг зөвхөн сав, боодол болоод маркетингийн зардалд шингэдэг үзэгдлийг халж, хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, чанартай, мөн хүйсгүй арьс арчилгааны, минимал бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг нэн тэргүүний зорилт болгон ажилладаг байна. Энэхүү брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь маш цөөн тооны, чанартай, 100% веган орц найрлагатайгаас гадна амьтан дээр огт туршилт хийдэггүй гэдгээрээ онцлогтой билээ. 

Beplain

Валентин Giveaway: Cloud Nine дэлгүүрээс 1 сая төгрөгийн худалдан авалт хийх эрх (фото 2)

Бүх насны, бүх хүйсийн, бүх төрлийн арьсанд зориулагдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Солонгосын Beplain брэнд нь зөвхөн зөв аргаар хураасан ургамлын гаралтай найрлага хэрэглээд зогсохгүй хог хаягдал, хуванцар хэрэглээг багасгахын тулд бүх бүтээгдэхүүндээ чихрийн нишингийн хаягдлаар хийсэн сав баглаа боодол хэрэглэдэг байна. Мөн түүнчлэн арьсанд ямар нэгэн харшил өгөх орц, найрлага ашигладаггүйгээс гадна арьсыг тайвшруулж, амрааж, өнгийг сэргээх олон төрлийн бүтээгдэхүүнийг санал болгосоор иржээ.

Арьс арчилгааны ганцаарчилсан зөвлөгөө

Валентин Giveaway: Cloud Nine дэлгүүрээс 1 сая төгрөгийн худалдан авалт хийх эрх (фото 3)

Хүний арьсыг эрүүл байлгахад чухал нөлөө үзүүлдэг pH, дархлаа, липид матрицийн тэнцвэртэй байдлыг тогтмол дэмжиж байхын тулд зөвхөн өөрт тохирох орц найрлагын зөв хослолыг олох чухал. Тэгвэл Cloud Nine дэлгүүрийн санал болгож буй арьс арчилгааны мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээнд орсноор та өөрийн арьсанд тулгамдаж буй асуудлыг, шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэ үеийн судалгааны ажлууд дээр тулгуурлан тодорхойлуулахын сацуу цоо шинэ арьс арчилгааны хэв маягийг олж авах боломжтой юм.


CLOUD NINE MONGOLIA

Хаяг: БЗД, 26-р хороо, Энканто Молл, 3 давхар,

Утас: 7755-2323

Facebook: CLOUD NINE MONGOLIA

Instagram: cloudnine_mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх