Хайх

Яг одоо виртуал байдлаар оролцох боломжтой кино, урлаг болон дизайны наадмууд

Яг одоо виртуал байдлаар оролцох боломжтой кино, урлаг болон дизайны наадмууд

Гэрээсээ оролцох боломжтой наадмууд

Text: Buro.Mongolia


Урлаг ба дизайн

Яг одоо виртуал байдлаар оролцох боломжтой кино, урлаг болон дизайны наадмууд (фото 1)

Dezeen сэтгүүл дэлхийн хамгийн анхны виртуал дизайны фестивалийг дөрөвдүгээр сарын 15-наас зургаадугаар сарын 30-ны хооронд зохион байгуулж байна. Эдгээр өдрүүдэд олон улсад алдартай дизайнер, архитекторууд илтгэл тавихаас гадна шинэ уран бүтээл, үзэсгэлэнгээ онлайн байдлаар танилцуулж байгаа юм.

Түүнчлэн контемпорари урлагийн Art Basel, Frieze яармаг үзэсгэлэнгүүд дэлхийн алдартай галерей, үзэсгэлэнгийн танхимуудтай хамтран дижитал платформыг үүсгээд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Хонконгийн Art Basel, Нью-Йоркийн Frieze үзэсгэлэнгүүд онлайн хэлбэрээр амжилттай зохион байгуулагдан, контемпорари урлагийн салбарт тохиож буй шинэ үйл явдал, уран бүтээлүүдийг танилцуулсан байгаа.

Уран зохиол

Яг одоо виртуал байдлаар оролцох боломжтой кино, урлаг болон дизайны наадмууд (фото 2)

Уран зохиолын "Hay" наадам энэ жил анх удаа онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Тавдугаар сарын 18-31 өдрүүдэд зохион байгуулагдаж буй "Hay" наадамд 100 гаруй зохиолч, түүхч нар цаг үеийн асуудлууд болоод уран зохиолын тухай илтгэл тавин, уран бүтээлээ танилцуулсаар байгаа юм.

Түүнчлэн Их Британийн зохиолчид "Big Book Weekend" хэмээх арга хэмжээг онлайн хэлбэрээр зохион байгуулсан ба орчин үеийн бестселлер номын зохиолчид болох Александр Маккалл Смит, Хафса Анила Башир, Мариан Кийс, Бернардин Эваристо нар оролцсон байна.

Хоол

Яг одоо виртуал байдлаар оролцох боломжтой кино, урлаг болон дизайны наадмууд (фото 3)

Хоолны фестиваль нь дижитал байдлаар зохион байгуулагдана гэдэг амаргүй ойлголт ч Рик Стейн, Анжела Хартнетт тэргүүтэй алдартай тогооч нар хоолны урлаг сонирхогчид, мэргэжилтнүүдийг хооронд нь холбох Virtual Food Festival хэмээх тавцанг үүсгэн байгуулжээ. Уг тавцанд алдартай тогоочид хоолны тухай цуврал илтгэл тавьж, нийтлэлээ байршуулж байгаа юм.

Кино урлаг

Яг одоо виртуал байдлаар оролцох боломжтой кино, урлаг болон дизайны наадмууд (фото 4)

COVID-19 цар тахлын улмаас томоохон кино наадмууд цуцлагдаад байгаа энэ үед Youtube тавцанд "We Are One" дижитал кино наадам тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 7 хүртэл зохион байгуулагдахаар боллоо. Наадамд оролцож буй уран бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл "We Are One" наадмын Youtube тавцангаар зочлоорой.

 

цааш үзэх