Хайх

Вивьен Вествудийн зул сарын гацуур мод

Вивьен Вествудийн зул сарын гацуур мод

Сайн үйлсийн төлөө

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Дизайнер бөгөөд нийгмийн идэвхитэн Вивьен Вествуд зул сарын гацуур мод чимэглэхдээ хүртэл хандивын зорилгоо орхисонгүй

Вивьен Вествуд зургаан метрийн өндөртэй зул сарын мод чимэглэхээр боллоо. Дизайнер энэхүү алхмыг зөвхөн баярын уур амьсгал оруулах гэж биш харин  хандив, нийгмийн анхаарал татах зорилго агуулж хийж байгаа юм. Вествуд энэ удаа экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Cool Earth  байгууллагатай хамтарч гацуур модны дизайныг бүтээжээ. Тэд ширэнгэн ой ба халуун орны ой модоор мэргэшсэн юм. Модны хэлхээ гэрлэн чимэглэлийг Awajún нийгэмлэг хариуцаж авсан бөгөөд байгаль орчинд ээлтэй tuju ба huayruro ургамлын үрээр хийхээр болжээ.

Вествудийн хэлснээр модны ерөнхий дизайн бид бүгдэд байгаль орчноо хамгаалах нь хэр чухал болохыг дахин нэг удаа сануулах гэнэ. Гацуур модыг Лондоны Aqua Shard рестораны танхимд байрлуулахаар тохирчээ. Түүнээс гадна тэнд Вивьен Вествудийн дизайнтай савалгаа бүхий, хязгаарлагдмал тоотой гарсан, тус бүрдээ 3,95 фунтийн үнэтэй шоколад зарагдах болно.

цааш үзэх