Хайх

Гэгээн Валентины өдөр: Хайртай хүндээ юу бэлэглэх вэ?

Гэгээн Валентины өдөр: Хайртай хүндээ юу бэлэглэх вэ?

Бүгдийг нэг дороос

Text: Г.Тэмүүлэн


Гэгээн Валентины өдөр болоход тун бага хугацаа үлдлээ. Харин та энэ удаад дахиад л хайртдаа хайрцагтай шоколад бэлэглэх гэж байгаа юм биш биз? Бюро 24/7 хайртай бүсгүй эсвэл дурлалт залууд тань таалагдах бэлэгнүүдийг Central Mall-оос сонгон бэлдлээ

Дурлалт хосуудын баяр болоход хэдхэн хоног үлдээд байна. Хэрэв та хайртдаа хаанаас, ямар бэлэг сонгохоо эртнээс мэдэж байвал эцсийн мөчид яарч, сандран чихмэл тоглоом сонгох хэрэг гарахгүй. Бюро 24/7 болзоод удаагүй байгаа эсвэл олон жил аз жаргалтай амьдарч байгаа аль ч хосуудад тохирох 10 төрлийн бэлэгний санааг танд санал болгож байна. Эдгээр бэлэгнүүд таны хайртай хүнд заавал таалагдах болно.

Агуу хайрын хүчийг бэлгэдсэн FREYWILLE "The Ultimate Kiss" загвар

Гэгээн Валентины өдөр: Хайртай хүндээ юу бэлэглэх вэ? (фото 1)

Австрийн алдарт уран зураач Густав Климтийн 1908 оны бүтээл "The Kiss" зургаас сэдэвлэн урласан "The Ultimate Kiss" цуглуулга нь гэгээн хайрыг бэлгэдсэн төгс бэлэг юм. "The Kiss" зургийн гол элементүүд болох эрэгтэйн хүч чадлыг илэрхийлсэн хар алтлаг өнгөний хослол бүхий геометр дүрс болон эмэгтэйн гоо үзэсгэлэн, дур булаам байдлыг дүрслэн үзүүлсэн зөөлөн өнгийн цэцгэн хээний төгс хослолыг энэхүү "The Ultimate Kiss" загвараас харж болно. Хос хоёрын хайр дурлалын нандин холбоог зуны өнгө алагласан цэцэгт нугаар төлөөлүүлэн энэхүү үнэт эдлэл дээр тусган харуулснаараа онцлогтой. Та хайртай бүсгүйдээ "The Ultimate Kiss" цуглуулгын очир эрдэнийн шигтгээгээр чимэглэсэн 18 каратын цэвэр алтан хослол болон 24 каратын алтан бүрмэл хослолуудаас сонгон баярлуулаарай.

Edelweiss цэцгийн дэлгүүрийн сэтгэл хөдөлгөм, романтик цэцгийн баглаа

Цэцгийн баглаагүйгээр Гэгээн Валентины баярыг төсөөлөшгүй. Үгээр илэрхийлж боломгүй, романтик мэдрэмжийг цэцгийн баглаагаар дамжуулж хайртдаа мэдрүүлээрэй. Хаврын цэцэг гэгддэг шар алтан зул цэцгийн баглаа нь таны ухаангүй дурласныг илтгэнэ. Башир ба холтсон цэцгийн баглаа нь баяр хөөр, итгэл найдвар, гоо үзэсгэлэн, сэтгэл булаам байдлыг дүрсэлдэг бол ягаан фрезия цэцэг нь цэвэр ариун байдал, нөхөрлөлийг бэлгэддэг. Гэгээн хайрын баярын уур амьсгалыг улам бүр тодотгох эдгээр гурван төрлийн цэцгийн баглааг бид санал болгож байна.

Хайртай залуудаа Versace Collection брэндийн зангиа

Одоо бүсгүйчүүд анхаарлаа хандуулаарай! Сонгодог, чөлөөт, ажил хэрэгч ямар ч стилиэр хувцасладаг эр хүн бүрт тохирох зангиа сонгоно гэдэг эмэгтэйчүүдийн хувьд маш их уран сэтгэмж шаарддаг. Хайртай залуугийнхаа онцгой стилийг тодорхойлох, бүх төрлийн дүр төрхийг бүрдүүлэхэд зохимжтой аксесуарыг сонгож түүнийг баярлуулаарай. Таны мэдрэмжтэй сонголтонд тэр гайхширна гэдэгт итгэлтэй байна.

Хосуудад зориулсан үнэртэнг Bishrelt Beauty-гээс

Гэгээн Валентины өдөр: Хайртай хүндээ юу бэлэглэх вэ? (фото 2)

Дэлхийн хамгийн романтик баярын сонгодог бэлгүүдийн нэг бол яах аргагүй сүрчиг. Хайрт тань сүрчгээ түрхэх бүртээ таныг санагалзана гэдэг сайхан хэрэг биш гэж үү? Хэрэв та хайртай бүсгүйдээ сүрчиг сонгох гэж байгаа бол Versace "Eros Pour Femme" үнэртэнд анхаарлаа хандуулаарай. Хайрын бурхан Эросын нэрээр нэрлэгдсэн энэхүү сүрчиг нь Сицилийн нимбэг, бергамот, анар жимсний өнгөөр эхлэх бол, зүрхэн нотод нимбэг, жасмин ба цээнэ цэцэгс анхилж, эцэст нь зандан мод, заар мэдрэгдэнэ. Дур булаам байдал, эмэгтэй хүний хүч чадлыг илтгэх энэхүү сүрчгийг хайртай бүсгүйдээ бэлэглэж түүнд гүн сэтгэгдэл үлдээгээрэй.

Гэгээн хайрын баяраар хайртай хүнтэйгээ үнэртнээрээ хослох романтик биш гэж үү? Мөн л грекийн домгоос урам авч бүтээсэн "Versace Eros" эрэгтэй сүрчиг нь Versace брэндийн ДНХ-г шингээсэн байдаг. Энэхүү онцгой үнэртэн нь гааны тос, ногоон алим, Итали нимбэг болон Венесуэлийн амброксан, тонка шош агуулсан тул модорхог гүн үнэр ба сэнгэнэсэн сэрүүн мэдрэмжийг нэгэн зэрэг төрүүлнэ.

Дурлалт залуу, бүсгүйдээ өгөх L'Occitane бэлгийн багц

Францын алдарт L'Occitane En Provence брэндийн арьс арчилгааны бэлэгний багц бүсгүйчүүдэд ч, эрчүүдэд ч таалагдана. Бергамот, задь, цагаан гаа агуулсан "Eau de Cedrat" гэдэг цитрус төрлийн сүрчиг ба гарын тос нь эрэгтэйлэг, сэнгэнэсэн мэдрэмжийг өгнө. Харин бүсгүйчүүдэд мандарин, бергамот, сарнай, нил ба интоорын цэцэгсийн ноттой, дур булаам жимсний үнэртэй "Fleurs de Cerisier Folie Florale" үнэртэн болон гарын тосыг санал болгож байна. Мөн L'Occitane брэндээс хүссэн бэлгээ сонгож, Францын алдартай зураачдын зурсан өхөөрдөм зурагтай хайрцагт хийлгэн авах боломжтой.

Цөөн тоогоор худалдаанд гарсан Wolford "Diamond Shine" боди

Гэгээн Валентины өдөр: Хайртай хүндээ юу бэлэглэх вэ? (фото 3)

Дур булаам үдшийн дүр төрхийг улам бүр төгс харагдуулах энэхүү гялалзсан Swarovski шигтгээтэй "Diamond Shine" боди нь энэ жилийн онцлох бүтээгдэхүүн болсон байгаа. Цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн уг боди болон триконы хослол нь дэлхий даяар ердөө 400 ширхэг худалдаанд гарсан юм. Урт ханцуйтай, супер сунадаг материалаар хийсэн тул ямар ч төрлийн биеийн галбирыг гайхалтай харагдуулдаг онцлогтой. Танхил бүсгүйнхээ гоо үзэсгэлэнг улам бүр тодотгох нь хайр дурлалаа сэргээх бас нэгэн гайхалтай арга юм.

Stuart Weitzman брэндийн мөрөөдлийн пүүз

Гэгээн Валентины өдөр: Хайртай хүндээ юу бэлэглэх вэ? (фото 4)

Сүүлийн хэдэн улирлын турш street style тренд болоод байгаа спорт загвартай пүүзийг бэлгэнд авахыг хүсдэггүй бүсгүй гэж байхгүй л болов уу. Элгэн ба металик оруулгатай Stuart Weitzman "Dreamy" пүүз нь футурист ба спорт өнгө аясыг төгс хослуулсан бөгөөд өмсөхөд ч хөлд эвтэйхэн байх болно. Загварлаг бүсгүйн шүүгээнд заавал байх ёстой энэхүү пүүзийг доогуураа нарийссан загвартай сул өмд, эмэгтэйлэг топтой хослуулбал бүр ч дэгжин харагдана.

Swarovski "Engaged" иж бүрдэл

Гэгээн Валентины өдөр: Хайртай хүндээ юу бэлэглэх вэ? (фото 5)

Swarovski брэндийн зүрхэн хэлбэртэй, гоёмсог зүүлт ба ээмэгний иж бүрдэл нь Валентины баярын төгс бэлэг байсаар ирсэн билээ. Болор шигтгээтэй, ягаан алтаар бүрсэн энэхүү зүүлт ба ээмэг нь хайртай бүсгүйн тань гоо үзэсгэлэнг бүр ч илүү гялалзуулж өгнө. Хайрын тунхаглал болсон энэ гоёлыг өдөр тутам зүүж болох тул хайртад тань бүр ч их таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Montblanc сонгодог загварын хос цаг

Гэгээн Валентины өдөр: Хайртай хүндээ юу бэлэглэх вэ? (фото 6)

Валентины баяраар хайртай хүнийхээ яг хүсч буй бэлгийг өөрөөс нь асуулгүйгээр сонгоно гэдэг тийм ч амар зүйл биш. Эрэгтэй хүнд бэлэг сонгох нь бүсгүйчүүд бидэнд тийм ч амар биш шүү дээ. Тэр тусмаа хайртай хүндээ бэлэг сонгох нь бүр ч их ухаан, мэдрэмж сорьж, багагүй хичээл зүтгэл шаарддаг. Тэгвэл Montblanc "Star Classique Acier" сонгодог загварын цаг хайртын тань сэтгэлд хүрнэ гэдэгт итгэж болно. Маш нарийн хийцтэй энэхүү цагны эх биеийг зэвэрдэггүй гангаар бүрхэж өгсөн тул энгийн хэрнээ дэгжин харагдана.

Харин эрчүүд Montblanc "Star Lady Automatic" цагийг дурлалт бүсгүйдээ сонгоорой. Тансаг зэрэглэлийн Montblanc брэндийн гоёмсог загвартай арьсан оосор, зэвэрдэггүй ган ба танан нүүртэй энэхүү сонгодог цаг нь ямар ч бүсгүйн сэтгэлийг эзэмдэх болно.

Karen Millen брэндийн шинэ загварын туфли ба цүнх

Гэгээн Валентины өдөр: Хайртай хүндээ юу бэлэглэх вэ? (фото 7)

Гэгээн хайрын өдрөөр бусдаас онцгой, дур булаам харагдахыг хүссэн бүсгүйчүүд яагаад өөртөө бэлэг барьж болохгүй гэж? Эрч хүчтэй, орчин үеийн эмэгтэйлэг байдлыг илтгэдэг Karen Millen брэндийн шинэ загварын туфли ба цүнх нь хайрттайгаа өнгөрүүлэх романтик үдшийг бүр ч илүү онцгой болгож өгнө. Эсвэл залуучууд өөрийн загварын өндөр мэдрэмжээ хайртай бүсгүйдээ гайхуулаад аваарай. Хэзээ ч моодноос гардаггүй, энэ улирлын гол тренд болж буй өнгөтэй сонгодог загварын туфли ба цүнх нь түүний авч байсан шилдэг бэлэгний жагсаалтанд дээгүүр байрыг эзэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Бидний зүгээс санал болгосон эдгээр бэлгүүдээс сонгохыг хүсвэл та хотын зүрхэн төвд байрлах Central Mall-ыг зориорой. Та мөн хайртай хүнээ бэлгээр баярлуулаад зогсохгүй оройн зоог барихаар төлөвлөж байгаа бол Monet, Central Garden, The Square Grill bar болон Biwon Korean Restaurant зэрэг Central Tower-т байрлах ая тухтай, олон төрлийн ресторануудаас сонголтоо хийхийг санал болгож байна.   

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-8, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 14200
Утас: +976-70122888

 

цааш үзэх