Хайх

Эрчүүдийг хэрхэн баярлуулж, жаргалтай байлгах вэ?

Эрчүүдийг хэрхэн баярлуулж, жаргалтай байлгах вэ?

Баярын бус бэлэг

Text: Ж.Чинбат


Хэрэв "Эмэгтэй хүнийг хэрхэн жаргалтай болгох вэ" гэж хэн нэгэн асуувал түүнд тохирох 50 янзын аргыг эрчүүд нэрлэж чадна. Харин эрэгтэйчүүдийг, тэр тусмаа орчин үеийн эрчүүдийг жаргалтай байлгая гэвэл таван зүйл байхад л хангалттай

Эмэгтэй хүнийг жаргалтай байлгана гэдэг нь орчин үеийн хандлагатай, нарийн технологи шаардагдсан зүйл байдаг бол эрчүүдийн хувьд энэ маш энгийн. Тэднийг аз жаргалтай байлгана гэдэг нь ердөө л тайван байлгахаас эхлэнэ. Энэ нь яг л Hummer жийпний эд анги шиг амархан угсрагддаг, цөөн хэдэн дамжлагатай. Харин эрэгтэй хүн хайртай эмэгтэйнхээ төлөө маш олон мэргэжил, чадвартай байх ёстой ба жилийн 365 хоногийн турш байнгын бэлэн байдалд амьдардаг. Эрчүүд зүгээр ч нэг сайхан залуу, хайртай эр нөхөр байх нь эмэгтэйчүүдэд огтхон ч хангалттай биш гэдгийг та амьдрал дээр олон удаа харсан биз ээ.

Тиймээс эрчүүд тогооч, шавьж устгагч, секс судлаач, ухаантай хөгжилтэй эр болон сайн сонсогч, сайн зөвлөгч байх хэрэгтэй болно. Дээрээс нь тэд үргэлж эмэгтэй хүнийг магтахаа мартахгүй. Охидыг даган дэлгүүр хэсч, ямар ч сонирхолгүй зүйлдээ үнэт цагаа үрэхдээ тэд тийм ч их харамсахгүй. Ингэхдээ бас өөр эмэгтэйчүүд рүү харц унагахгүй байж, хайртай бүсгүйгээ өөрийнхөөрөө байх боломж олгохыг үргэлж эрэлхийлнэ. Мөн төрөл бүрийн ажил хэрэг, улс гэрээ тохинуулах их ажлын хажуугаар эмэгтэйчүүдтэй холбоотой олон арван баяр, тэмдэглэлт өдрүүдийг мартахгүй байх хэрэг гарна.

Эрчүүдийг хэрхэн баярлуулж, жаргалтай байлгах вэ? (фото 1)

За тэгвэл эрчүүдийг яаж жаргалтай болгох вэ? Үүнд тэднийг сайхан хоолоор дайлж, тайван байлгаж, хийж буй ажилд нь садаа болохгүй байж, хамт унтахад л болно. Тэгэхдээ энэ бүхэн дэндүү цөөхөн, бас арай л хуучинсаг арга биш гэж үү? Тэгвэл энэ үндсэн дөрвөн арга дээр "Баярын бус өдрүүдээр гэнэтийн бэлэг өгөх" гэсэн ганц заалт нэмэхийг санал болгож байна. Учир нь эрчүүдийн тэр олон чадвар, арга ухаанаас илүү нэг чухал зүйл байдаг нь эрчүүд гэдэг чинь аавууд шүү дээ. Тэд л гэр бүлийн хамгийн чухал эрдэнэ болсон хүүхдүүдийг хүмүүжүүлэн, үлгэр жишээ үзүүлдэг. Тиймээс аавууд сэтгэл хангалуун, жаргалтай байвал гэр бүлийн уур амьсгал тэгш дүүрэн, бас хүүхдүүдийн хүмүүжил тогтвортой байна. Энэ үнэн юм шүү. Харин орчин үеийн эрчүүд олон төрлийн сонирхолтой болсон тул бүгдэд нь түлхүүрний оосор бэлэглээд байж болохгүй гэдгийг мартуузай. Тиймээс бид зарим төрлийн эрчүүдэд зориулсан, зуны улиралд багтаан өгч болох бэлэгний санаа бэлдлээ. 

Усанд дурлагч эрд - Bragi Dash 

Хэрэв та түүнд утасгүй, Bluetooth чихэвч бэлэглэе гэж бодвол "The Dash" гэх энэхүү ухаалаг чихэвчийг сонирхоод үзээрэй. The Dash чихэвч нь Bluetooth технологиийн дараа үеийн 4.0 aptX систем ашигладаг бөгөөд ухаалаг утаснаас хамааралгүй ажиллаж чаддаг. Тухайлбал, The Dash чихэвч нь ухаалаг утсанд хадгалагдсан дуунуудыг Bluetooth-ийн тусламжтайгаар тоглуулдаг. Хэрэв хүсвэл 4GB багтаамжтай хөгжим тоглуулагчийг нэмэлтээр бас авч болно.Энэхүү чихэвч нь дэлхийн анхны утасгүй чихэвчнээс гадна өөрөө микрофон болон дуу хураагуур болон хувирч,  дасгал хийх үед зүрхний цохилт болон цусны даралт хэмжих төхөөрөмж болдог. Үүнээс гадна The Dash чихэвч нь усны хамгаалалттай бөгөөд нэг метрийн гүнд ажиллах чадвартай тул одооноос эхлэн усанд сэлэхдээ хөгжим сонсох боломжтой болж байгаа гэсэн үг юм.

Ландшафт сонирхогчдод - Bosch Isio

Энэхүү олон үйлдэлт хэрэгсэл нь хормын дотор мод, бутыг тэгшилж, зүлэг тайрах болно. Олон төрлийн хошууг нь  бут сөөг засахад ашиглахаас гадна бас усалгаанд хэрэглэх боломжтой. Bosch-ыг чанар ба сэтгэл ханамж гэдгийг ямар ч эрэгтэй хараад шууд л мэднэ. Харин Isio-гийн өөр нэг онцлог гэвэл тэр нэг удаадаа тасралтгүй 50 минут ажиллах цэнэгтэй. Энэ бол ландшафт хийх гэж сонирхож, хичээдэг эрчүүдэд хамгийн тохиромжтой хугацаа юм. Тэд энэ хооронд гадаах орчноо шинэчлэн сайжруулаад зогсохгүй өөрсөддөө маш их эерэг бодол, сэтгэл ханамж авах болно.

Бартаат замын эздэд - Mekkanobike 

Бартаат замд зориулагдсан цахилгаан дугуй бол эрчүүд хэт ядрахгүйгээр дээд зэргийн кайф мэдрэх нэг сонирхолтой боломж билээ. Тэгвэл Италийн Mekkanobike брэндийн цахилгаан дугуй зах зээл дэх бусад ижил төрлийн дугуйнуудаас харьцангүй хямд үнэтэй гэдгээрээ онцлогтой. Тэгэхдээ Mekkanobike-ийн дугуй, суудал, жолоо гээд бүх эд ангийг алдартай брэндүүдийн бүтээгдэхүүнээр бүрдүүлсэн байгаа. Тиймээс ийм өндөр үзүүлэлттэй цахилгаан дугуйгаар зорчиход гарцаагүй сайхан сэтгэгдэл  төрөх болно.

Экстрим амьдрал таашаагчдад - GoPro Hero 4

GoPro-гийн энэхүү загвар нь гаднах үзэмжээрээ бараг л өөрчлөгдөөгүй ч техникийн үзүүлэлт нь эрс сайжирсан. Тухайлбал, тэр мэргэжлийн түвшинд үнэлэгдэх 4K, 2.7K нягтаршилтай, 1080p, 720p чанартай бичлэг хийж, 12 MP зураг авч чадна. Мөн Full HD бичлэгүүдээ үзэхдээ удаашруулан харах боломжтой нь маш амар бөгөөд сонирхолтой боломж юм. Тэгэхдээ бичлэг удааширлаа гээд энд дүрсний чанар унана гэсэн ойлголт байхгүй. Түүнчлэн Auto Low Light тохиргоог хийснээр та шөнийн цагаар эсвэл гэрэл муутай газар ч дүрслэл чанартай бичлэг хийх болно. GoPro Hero 4 нь Wi-Fi болон Bluetooth-ийн тусламжтай ухаалаг утастай холбогдож ажиллана. Үүний тулд GoPro-гийн өөрийн аппыг татахад л хангалттай. 

Спортын хорхойтон - Recon Jet

Энэхүү ухаалаг нүдний шил нь спортоор хичээллэдэг хүмүүст нэн тохиромжтой. Ялангуяа гүйлт, дугуй унах зэрэг идэвхтэй, хөдөлгөөнт спортын хорхойтнуудад илүү их таалагдах болно. Recon Jet нүдний шил нь явах замын чиглэл тодорхойлж, явж буй хурд болон туулсан зайг хэмжиж дэлгэцэнд харуулдаг. Дээр нь бас шууд л зураг авч, видео бичлэг хийж, дасгалуудаа баримтжуулах боломж олгоно. Мөн үүнийг хэрэглэхэд тун амар гэж тодорхойлж байгаа бөгөөд хүний нүдний хөдөлгөөнөөр бүх үзүүлэлтүүдийг танинлцуулдаг аж.

Дуу хөгжимд дурлагч - Eclipse TD-M1

Eclipse TD-M1 нэртэй утасгүй дуу өсгөгч нь маш нарийн бөгөөд өндөр чанартын дуу гаргах чадвартай. Ашиглахад хялбар бүтэцтэй тул, хөгжим сонирхогчид энгийн ажиллагаатай төхөөрөмжийн ачаар дуртай дуугаа таатай өнгөөр сонсох боломж олгоно. Энгийн гэдэг заримдаа хамгийн төгс мэдрэмж төрүүлдэг гэдэгийг та санаж буй биз ээ.

За, ингээд бидний зүгээс 2016 оны хамгийн сүүлийн үеийн, өндөр технологийн хэрэслүүдээр жишээ болгон бэлтгэсэн бэлэгний санаа энд өндөрлөж байна.Эрчүүдэд яг ийм л жижигхэн мөртлөө олон чадварлаг үйлдэлтэй зүйл хамгийн их таалагдана гэдгийг та хэдийнэ ойлгосон биз ээ.

цааш үзэх