Хайх

Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид

Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид

Giphy тавцангийн хамгийн бүтээлч GIF артистууд

Text: Buro.Mongolia


Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 1)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 2)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 3)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 4)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 5)

Ил захидал үйлдвэрлэгч Happy Hour & Co. компанийн үүсгэн байгуулагч Бруклинээс гаралтай уран бүтээлч Эмма Дарвик 1990-ээд оныг санагдуулам уур амьсгалтай, cool хэмээн тодотгож болохуйц GIF бүтээдэг.

Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 6)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 7)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 8)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 9)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 10)

Бразилаас гаралтай уран бүтээлч Малена Флорес зөөлөн ялдам өнгийн тосон харандаа, бэх, усан будаг ашиглан эмэгтэйлэг өнгө аястай GIF-үүдийг бүтээдэг. Малена Флорес бол Vogue Eyewear, Lovatts Media зэрэг хэд хэдэн алдартай компаниудад зориулан GIF бүтээж байсан туршлагатай нэгэн юм. Авокадотой салад, гуашагаа хэрэглэсэн тухайгаа сторидоо хийх гэж байвал түүний GIF-ийг ашиглаарай.

Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 11)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 12)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 13)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 14)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 15)

Видео контент бүтээгч Жулия Велдман өөрийн дотоод ертөнц, баяр баяслыг илэрхийлсэн GIF-ийг бүтээдэг ба MTV, KWF, New York Times, School of Life зэрэг хэд хэдэн медиа бүтээгчидтэй хамтран ажилладаг. Түүний GIF-ийг феминист, аз жаргалтай өнгө аястай сторидоо ашиглаарай.

Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 16)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 17)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 18)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 19)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 20)

Жакартагаас гаралтай уран бүтээлчийн өхөөрдөм, эмэгтэйлэг өнгө аястай GIF-үүд ямар ч сторид өнгө нэмэх болно. Dior, Louis Vuitton, Fendi, Longchamp, Ted Baker, SKII, L'Occitane зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байсан түүний GIF-ийг #dindaps гэх хэштаг ашиглан хайж олоорой.

Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 21)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 22)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 23)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 24)
Instаgram-д бүтээлч стори хийхэд туслах GIF бүтээгчид (фото 25)

Урилгын загвар бүтээгч, ил захидал үйлдвэрлэгч Pip & Cricket компани усан будгаар зурсан байгалийн өнгө аястай GIF-үүдийг Giphy тавцанд байршуулдаг. Романтик уур амьсгалтай стори хийхдээ @pipandcricket GIF-үүдийг ашиглаарай.

цааш үзэх