LIU JO x BURO зураг авалт: Загвараас эрч хүч авдаг эмэгтэйчүүд
Үргэлж өөрийнхөөрөө, өвөрмөц
Загвар бол хамгийн сүүлийн үеийн тренд, эсвэл хүн бүрийн яг одоо дурлаж буй шинэ эсгүүр гэх өнгөцхөн ойлголтоос илүү, өөрийгөө илэрхийлэх нэгэн төрлийн хэл, өөртөө итгэлтэй байхад тусалдаг зэвсэг юм. Ямар нэгэн дүрэмд баригдалгүй хурц тод өнгийн хослол өмсдөг, бусдад биш өөртөө зориулан гялалзсан богино даашинзаар гоёж чаддаг, заримдаа ая тухаа бодон эрчүүдээс ч хэнэггүй спорт төрх бүрдүүлчихдэг гээд цаанаасаа л өөрийнхөө стилийг олчихсон, загвараар дамжуулан хувь хүнийхээ онцлогийг илтгэж чаддаг хүмүүс үнэхээр эрх чөлөөтэй, өөртөө итгэлтэй харагддаг.
Ийм ч учраас хэрэглэгчид зүгээр нэг загварлаг хувцас биш харин өөрсдөд нь эрч хүч өгөх, дотор нуугдсан байгаа ур чадвар болоод авьяасыг нь улам бүр тодотгон гаргаж ирэх "амьтай" хувцас хайдаг ба үүнийг ойлгож чадсан брэндүүд бусдаасаа илүү амжилттай байдаг. Хэрэглэгчдийн уг хүслийг ойлгож чадсан Италийн LIU JO брэндийн хувьд хэзээ ч нэгэн хэвийн байдаггүй эмэгтэйчүүдэд зориулж дотоод ертөнц дэх өөр, өөр зан чанарууд болон мэдрэмжүүдээ чөлөөтэй илэрхийлэхэд туслах загваруудыг урладгаараа алдартай. Энэ жил тус брэндийн 25 жилийн ойн баяр тохиож байгаа тул тэд өөрсдийн баримталдаг энэхүү гол санааг харуулах маш онцгой нэгэн цуглуулгыг танилцуулжээ.
Ойн баярын цуглуулгын олон улсын нүүр царайгаар Кендалл Женнер сонгогдсон бөгөөд түүний олон талт, өөрийнхөөрөө өвөрмөц зан чанар LIU JO-гийн хүргэхийг хүсдэг санаатай төгс нийцсэн тул брэндийн зүгээс ийм сонголт хийсэн байна. "Өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, энэ бие дотроо тухтай байж чадахыг л гоо үзэсгэлэн гэж нэрлэнэ" хэмээн Кендалл шинэ цуглуулгыг танилцуулахдаа онцлон хэлсэн юм.
Цуглуулгын бүх загварууд LIU JO брэндийн Монгол дахь албан ёсны салбар дэлгүүр дээр ирсэн бөгөөд бид тэдгээр загварууд нь ердийн нэг трендүүдээс илүү гүн утга учир, увдистай болохыг харуулах зорилгоор М.Нямсүрэн (@niima), Б.Хонгор (@ispywithmylittlei) нарыг оролцуулан тусгай зураг авалт хийлээ.
Тайван уур амьсгал бүрдүүлэх бохо-шик даашинзууд, өмссөн даруйд хүчирхэг мэдрүүлэх хурц эсгүүртэй хослолууд, сэтгэл санаа дээшлүүлэх металлик богино даашинзууд, нэгэн хэвийн биш өнгөлөг спорт хувцаснууд гээд LIU JO брэндийн шинэ цуглуулга зөөлнөөс хатуу хүртэлх олон зан чанарыг өөртөө цогцлоож байдаг эмэгтэйчүүдэд зориулагджээ. Загвараар дамжуулан эрч хүч олж авч чаддаг хэн бүхэнд гарцаагүй таалагдана гэдэгт итгэлтэй байна!
MONGOLIA
Хаяг: Шангри-Ла Моллын нэгдүгээр давхар
Утас: 77554444
Facebook Liu Jo Mongolia
Instagram @liujo_in_mongolia
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт