Мартын 8-ны бэлэгний хайрцгаа нээе: Central Mall-оос сонгож болох 10 бэлэг
Эрчүүд тэмдэглээд аваарай!
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншсанаар Мартын 8-ны өдөр хаяанд ирлээ. Цагаан сар гэж бужигналдаж байх хооронд хайртай эмэгтэйчүүдээ баярлуулах цаг тулсан байгааг та анзаарахгүй орхигдуулж байгаа юм биш биз? Гэхдээ сандрах хэрэггүй! Бюро 24/7 тэднийг гарцаагүй баярлуулах 10 төрлийн бэлэгний сонголтыг танд зориулж бэлдлээ.
Мартын 8-ныг тохиолдуулан 2017 оны 03.07-03.08-ны хооронд Central Mall-ын зарим брэндүүд таны эмэгтэйд таалагдах цорын ганц онцгой бэлгийг 38%-ийн хөнгөлөлттэй үнийг санал болгож, мөн бэлэгтэй худалдааг явуулж байна. Тэмдэглээд аваарай! Та хайрцаг дээр дарж бэлгийг нээнэ үү!
Швейцарийн тансаг зэрэглэлийн алдарт Bally брэндийн энэхүү гоёлын цүнх дэлхийн бүсгүйчүүдийн хүсэмжит зүйлсийн жагсаалтанд үргэлж дээгүүр байранд орсоор ирсэн. Брэндийн бүтээлч захирал Пабло Коппола энэхүү "Eclipse Lawrence" гоёлын цүнхийг бүтээхдээ тансаг зэрэглэлийн зочид буудал дахь оройн зоог эсвэл хүн бүрийн мэдээд байдаггүй Парисын гудамжууд гээд хаана ч, ямар ч төрлийн арга хэмжээнд зохимжтой байхаар урласан юм. Тиймээс Bally "Eclipse Lawrence" гоёлын цүнх нь хэзээ ч моодноос гарахгүй, яг л бүсгүйн тань шүүгээнд байдаг жижиг хар даашинз шиг түүний хамгийн хайртай "IT" цүнх болно гэдэгт итгэлтэй байж болно шүү.
Монгол зураг, уран зургийг чадварлагаар хослуулдаг зураач С.Заяасайхан өөрийн бүтээлдээ эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг гайхалтайгаар дүрслэн үзүүлдэг. Түүний "Timeless Dream", "Dream Horses", "Memory" гэх гурван бүтээлийг ГОЁО брэнд торгон алчууран дээр хэвлэсэн нь энэ хаврын хамгийн эрэлттэй загвараар тодорсон юм. Урлагийн бүтээл, 100% торгоны гайхамшгийг хослуулсан энэ гоёмсог алчуурнаас та хайртай хүмүүсдээ бэлэглээрэй.
Эмэгтэйчүүдэд цэцэг өгөхөд шалтгаан хэрэггүй. Бас цэцгийн баглаанд дургүй бүсгүй гэж үгүй. Хэрэв дургүй гэж байгаа бол худлаа ярьж байгаа юм. Эсвэл өөрт нь таалагдах, хамгийн сайхан цэцгийн баглааг авч үзээгүй хэрэг. Хаврын улирал, шинэлэг бүхнийг бэлгэддэг алтан зул цэцгийн баглаа нь Мартын 8-нд өгөхөд хамгийн тохиромжтой бэлэг болно. Алтан зул цэцэг нь тансаг хэрнээ, цэмцгэр харагддаг бөгөөд хосууд болон гэр бүлийн гишүүдийн хоорондын төгс, бат бөх хайрыг давхар бэлгэддэг учраас Мартын 8-нд эмэгтэйчүүдэд бэлэглэдэг заншил дэлхий даяар тогтжээ. Алтан зул цэцгийг бусад цэцэгтэй холихгүй, олон төрлийн баглаа боодолгүйгээр дан туузаар ороож чимэглэсэн ч загварлаг, дэгжин харагдана.
Милан хотоос гаралтай Caractere брэнд нь ажил хэрэгч, амжилттай прагматик эмэгтэйчүүдэд зориулсан загварлаг хувцсыг урладаг. Тус брэндийн хувцас, аксесуар бүрийн материал ба деталиуд нь эмэгтэйлэг байдлыг улам бүр тодотгож өгөх зорилготой. Энэхүү ноосон материал ашиглан гар аргаар урласан, метал чимэглэлтэй ороолт нь өдөр тутмын хувцаслалтанд загварлаг деталь нэмж, онцгой харагдуулна. Тиймээс энэхүү бэлэг нь орчин үеийн ажил хэрэгч эмэгтэйд хамгийн ихээр таалагдах болно.
Нийт 850 ширхэг болортой энэхүү энгийн, минималист дизайнтай, орчин үеийн загвартай Swarovski "Crystalline Pure" цаг эмэгтэй хүний анхаарлыг татахгүй байна гэж үгүй. Зэвэрдэггүй гангаар хийсэн эх бие, Швейцарь хөдөлгүүртэй энэхүү цаг нь бугуйнд зүүсэн байхад эмэгтэйлэг, хээнцэр харагдах бөгөөд ямар ч хувцаслалт ба стильтэй гайхалтай зохицдог гэдгээрээ онцлогтой. Нарны туяаг илэрхийлсэн цагны нүүртэй уг загвар нь мөнгөлөг, алтлаг ба ягаан алтан гэсэн гурван өнгийн сонголттой байгаа. Хэрэв та Мартын 8-нд Swarovski брэндийн дэлгүүрээс 399,000 ба түүнээс дээш төгрөгийн худалдан авалт хийвэл "Cupid" загварын зүрхэн хэлбэртэй, өхөөрдөм, романтик ээмгийг бэлгэнд авах болно.
Италийн алдарт Fabiana Filippi брэндийн гоо зүйн үзэл үргэлж энгийн атлаа, эмэгтэйлэг, тансаг загвар дээр тогтож ирсэн. Хэзээ ч хуучрашгүй, загварлаг дүр төрхийг брэндийн цуглуулгуудаас харж болно. Fabiana Filippi брэндийн мөнгөн чимэглэлтэй, илгэн оруулгатай, саарал өнгийн ноосон шляп малгай нь хавар, намрын улирлын хамгийн гол чиг хандлагуудын нэг байсаар ирсэн. Сонгодог загвартай энэхүү шляп малгай нь хамгийн загварлаг бүсгүйчүүдийн шүүгээнд заавал байх ёстой аксесуар юм.
Мартын 8-нд эмэгтэйчүүдэд цүнх эсвэл туфли бэлэглэх нь үргэлж зөв шийдвэр болдог. Үргэлж! Харин ямар загварын туфли ба цүнх сонгохоос л бүх зүйл шалтгаална. Versace брэндийн 2016 оны намар-өвлийн цуглуулгад багтсан "Medusa" лого бүхий, алтлаг тоноглолтой, сонгодог загварын, хар арьсан туфли ба цүнх нь ямар ч төрхийг нүд ирмэхийн зуур л загварлаг, хээнцэр болгон хувиргах болно.
Италийн Elena Miro брэнд нь бүх төрлийн биеийн хэлбэртэй бүсгүйчүүдэд зориулсан загварлаг хувцас, аксесуар бүтээдэг. Энэхүү 100% торгон ороолт нь зөөлөн цэцэгс ба геометрын эрс тэс шугам, завсрын болон тод өнгийг гайхалтай хослуулж, бүсгүйчүүдийн эмэгтэйлэг дүр төрхийг улам бүр тодотгоно.
Эмэгтэй хүн бүрт багтаамжтай, олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг, сайн чанарын арьсан цүнх заавал байх ёстой. Үргэлж хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байдаг бүсгүйчүүдэд эдэлгээ сайтай, "төгс" цүнх хэрэгтэй шүү дээ. Италийн Marella брэндийн гүн улаан дарсны өнгөтэй энэхүү арьсан цүнх нь бүх насны эмэгтэйчүүдэд сайхан бэлэг болно. Мөн та энэхүү цүнхийг сонгосноор цэвэр арьсан, сүлжээстэй бүсийг бэлгэнд авах боломжтой.
Ladymatic загварын цаг анх 1955 онд танилцуулагдсанаас хойш бүсгүйчүүдийн дэгжин байдал, эмэгтэйлэг төрхийг тодорхойлсоор ирсэн. Ladymatic цагны нүүрийг тана, очир эрдэнээр урлаж, дэлгэцийг зурагддаггүй индранил шилээр бүтээжээ. Зэвэрдэггүй ган ба 18 каратын улаан алтаар хийсэн эх бие болон оосортой энэхүү дэгжин цаг нь зөвхөн гаднах байдал төдийгүй дэвшилтэт технологийг эрхэмлэдэг бүсгүйчүүдэд зориулагдсан юм. Тэгэхээр энэхүү цагны урлагийг харуулсан Ladymatic загвар нь орчин үеийн, хээнцэр бүсгүйчүүдэд гайхалтай бэлэг болно.
Central Mall, Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-8, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 14200
Утас: +976-70122888