Хайх

Фитнесс дасгалжуулагчийг орлох 7 вебсайт

Фитнесс дасгалжуулагчийг орлох 7 вебсайт

Өөр өөртөө дасгалжуулагч болох нь

Text: Ө.Тодгэрэл


Хөл хориог далимдуулан спортоор хичээллэхээ зогсоон, залхуурч байгаа юм биш биз? Гэтэл энэ үед бид харин ч эсрэгээрээ эрүүл мэнд, дархлаагаа дэмжих нэн шаардлагатай байгаа тул гэрийн нөхцөлд өөр өөртөө дасгалжуулагч болохыг уриалж байна.

Freetrainers

Фитнесс дасгалжуулагчийг орлох 7 вебсайт (фото 1)

Өөх шатааж, булчингийн масс нэмэх кардио болон хүчний дасгалууд, биеийг уян хатан болгох сунгалтын дасгалууд болон өөрт тохирох бусад олон төрлийн дасгалыг эндээс олох боломжтой. Энэхүү вебсайт нь таны биеийн бэлтгэлийн түвшин, зорилго болон бусад хувийн өгөгдөхүүнийг тооцоолон, танд өдөр бүрийн дасгалыг жагсаасан тусгай хөтөлбөр гаргаж өгөх болно.

Fatcatworkout

Фитнесс дасгалжуулагчийг орлох 7 вебсайт (фото 2)

Өхөөрдөм энэхүү муур нь танд 7 минутын турш хамтдаа дасгал хийхийг санал болгоно. Энд зөвхөн баталгаатай, үр дүнтэй дасгалууд цогцолсон байгаа тул биеийн бүх булчинг ачааллаж, хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно.

Fitnessblender

Видео бичлэг дээр үндэслэсэн, үнэ төлбөргүй энэхүү вебсайт нь гэрийн нөхцөлд дасгал хийхэд хамгийн тохиромжтой форматаар бичлэгээ хийж, бичлэг дээрээ дасгалын үргэлжилж буй хугацааг харуулах тоолууртай тул цаг харах гэж сатаарах шаардлагагүй байна.

Exercise

Фитнесс дасгалжуулагчийг орлох 7 вебсайт (фото 3)

Эндээс та спортоор дөнгөж хичээллэж эхэлсэн хүмүүсээс эхлээд мэргэжлийн тамирчдад ч хүртэл зориулагдсан, маш өргөн сонголттой, хэдэн зуун төрлийн дасгал олж харахаас гадна зөв хооллолтын талаар үнэтэй зөвлөгөөнүүдийг авах болно.

Bodyrock

Энэхүү сайт нь өөх сайтар шатаадаг эрчимжүүлсэн дасгал хийх дуртай хүмүүст таалагдана. Бичлэгүүд нь тогтмол шинэчлэгддэг тул нэг ч бэлтгэл алгасалгүй тууштай хийгээрэй.

Wodcat

Фитнесс дасгалжуулагчийг орлох 7 вебсайт (фото 4)

Хэрвээ та амьдралаа кроссфит эсвэл өөр ижил түвшний эрчимтэй бэлтгэлгүйгээр төсөөлдөггүй бол Wodcat вебсайтыг анхааралдаа аваарай. Энд таны өдөр бүрийн дасгал, бэлтгэлийг бэлдэж тавьсан бөгөөд хүсвэл дасгалынхаа төрөл, түвшнийг өөртөө тохируулан өөрчилж болдог.

Workoutlabs

Фитнесс дасгалжуулагчийг орлох 7 вебсайт (фото 5)

Харин энэ сайт бол тодорхой гаргасан хөтөлбөр, хуваарийн дагуу хичээллэх дургүй, өөр өөртөө дүрэм зохиох дуртай хүмүүст зориулагдсан юм.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх