Цахим хуралд хэрхэн зөв төрхтэй харагдах вэ? Дизайнер Том Фордын зөвлөгөө
Дараагийн удаа цахим хуралд орохдоо хэрэгжүүлээрэй
Дизайнер Том Форд цахим хуралд хэрхэн бэлдэж, зөв төрхтэй харагдах тухай зөвлөгөө өглөө. Түүний зөвлөж буйгаар цахим хуралд оролцох үедээ юуны түрүүнд зөөврийн компьютераа бага зэрэг өндөрлөн, камерыг нүдний түвшинд байрлуулах хэрэгтэйг гэнэ. Түүнчлэн компьютерын ар хэсэгт босоо гэрэл байрлуулан нүүр лүүгээ зөөлөн тусгаж, сууж буй ширээн дээрээ цагаан цаас аль эсвэл цагаан алчуур байрлуулан гэрэл ойх нөхцөл бүрдүүлэхийг зөвлөжээ. Ингэснээр таны төрх камераар илүү зөв харагдах ба нэг үгээр бол гэрэлтүүлэг хамгийн чухал болохыг дизайнер онцолсон юм. Иймээс та дараагийн удаа цахим хуралд оролцохдоо түүний зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.
Дашрамд дурдахад дизайнер Том Форд сүүлийн улиралд буюу хавар-зун 2020 цуглуулгадаа гранж-глэм хэв маяг давамгайлсан загваруудыг урласан юм. Түүнчлэн тэрээр "007: No Time to Die" киноны гол дүр болох Жеймс Бондод зориулсан аксесуар, хослолуудыг бүтээсэн байгаа.