Амьтан ба ургамалд зориулсан “Shazam” нээгдлээ
Зураг ба дуу чимээгээр танина
Байгаль сонирхогчдод зориулсан iNaturalist олон нийтийн сүлжээ Seek нэртэй шинэ апп зохион бүтээсэн байна. Энэхүү апп нь амьтан ба ургамлыг зураг, дуу чимээгээр тодорхойлох чадвартай аж.
Seek нь яг л дуу хайдаг "Shazam" апптай ижил зарчмаар ажиллана. Жишээ нь таны өмнө нь огт харж байгаагүй амьтныг уг апп гаргаж буй дуу авиагаар нь яг ямар амьтан болохыг нь тодорхойлж өгнө. Мөн апп дотор ямар нэгэн ургамал эсвэл амьтны зураг байршуулахад тухайн зурагт яг юу дүрслэгдсэн байгааг хэлж өгнө.
Үүнээс гадна хүмүүс Seek апп дотор өөрийн гэсэн каталог үүсгэж, амьтан ба ургамал хайж, тусгай тэмдэг цуглуулан бусад хэрэглэгчидтэй өрсөлдөж болно.
Одоогоор энэхүү апп нь iOS үйлдлийн систем дээр нээлттэй болсон байгаа бол Android-ын хэрэглэгчид бета хувилбарыг турших боломжтой.