Хайх

Ким Кардашьян хувцасны Shazam боловсрууллаа

Ким Кардашьян хувцасны Shazam боловсрууллаа

Instagram дээрх хувцас бүрийн үнийг мэдэх зориулалттай

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр App Store дотор Craze Screenshop нэртэй шинэ апп нээлтээ хийлээ. Энэхүү аппыг хувцсанд зориулсан Shazam гэж нэрлэж болох юм. Craze Screenshop аппыг ашиглахын тулд Instagram олон нийтийн сүлжээнд харсан хүссэн хувцасныхаа зургийг авч (screenshot), тус апп дотроо байршуулахад брэнд, үнэ, вебсайт гээд тухайн хувцасны талаарх бүхий л мэдээллийг хүлээж авах болно.

Ким Кардашьян хувцасны Shazam боловсрууллаа (фото 1)

WWD сэтгүүлийн мэдээллэснээр Craze Screenshop аппыг хөгжүүлэхэд Ким Кардашьян өөрийн биеэр тусалсан гэнэ. Харин энэ төслийг бүтээх санааг өмнө нь оффис менежерийн ажил хийж байсан Молли Харвитц гэх эмэгтэй гаргажээ.

Молли ба Ким нарыг анх Lorraine Schwartz Jewelry брэндийн эзэн Лоррейн Шварц танилцуулсан гэнэ. "Молли энэхүү төслөө бүр анхан шатанд явж байх үед нь л Кимд хэлсэн юм. Ким энэхүү санааг олж харсан даруйдаа л ирээдүйтэй гэдгийг нь мэдсэн. Тиймээс тэр энэхүү төсөлд ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй, хэрэглэгчид яг юу хүсч байгаа зэрэг маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгсөн" гэж Лоррейн ярилаа.

"Энэ санаа түүнд маш их таалагдсан учраас Ким уг аппыг боловсруулахад оролцсон юм" гэж Молли Харвитц хэлсэн байна. Та Craze Screenshop аппыг эндээс татаж авах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх