Хайх

Apple компани iOS 10 үйлдлийн системийн бета хувилбарыг танилцуулжээ

Apple компани iOS 10 үйлдлийн системийн бета хувилбарыг танилцуулжээ

Олон нийтэд нээлттэй

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Хэрэв та шинэ iOS 10 үйлдлийн системийн албан ёсны нээлтийг хүлээж тэсэхгүй байвал та энэхүү бета хувилбарыг туршиж үзэж болох юм

Хэд хоногийн өмнө iOS үйлдлийн систем боловсруулагчдад зориулсан бета хувилбарыг танилцуулсан бол одоо энэхүү туршилтын хувилбар нь олон нийтэд нээлттэй боллоо. Энэхүү туршилтын бета хөтөлбөр нь iOS 10 үйлдлийн системд ямар нэг алдаа зааж байгаа үгүйг турших зорилготой юм.

Гэхдээ бета хувилбарыг өөрийн ашигладаг гар утсандаа суулгахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь энэ нь туршилтын хувилбар учир алдаа гарч, таны утсыг гацааж магадгүй юм. Тиймээс iCloud дээрээ эхлээд backup хийсний дараа суулгах хэрэгтэй.

Энэхүү iOS 10 бета хувилбарт олон олон шинэ зүйлс нэмэгдсэний дунд бидний өмнө дурдаж байсан цоо шинэчлэгдсэн iMessage, сайжруулсан lockscreen зэрэг багтаж байгаа. Тухайлбал, одоо та заавал утасны дэлгэцийн түгжээг тайлалгүй танд ирсэн зурвасыг уншиж, хуанли дээрээ тэмдэглэл хийж болно. Мөн утсан дээр тань автоматаар суулгагдсан байсан Stocks, Find Friends зэрэг өөрийн ашигладаггүй аппуудыг устгах боломжтой болжээ.

Эргэн сануулахад, iOS 10 үйлдлийн систем энэ намар албан ёсоор гарах болно.

Apple компани iOS 10 үйлдлийн системийн бета хувилбарыг танилцуулжээ (фото 1)

цааш үзэх