Хайх

Apple-ын утасгүй шинэ чихэвчийг хэрхэн гээхгүй байх вэ?

Apple-ын утасгүй шинэ чихэвчийг хэрхэн гээхгүй байх вэ?

AirPods Strap

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн гар утасны аксессуар үйлдвэрлэдэг Spigen компани 10 долларын үнэтэй Airpods чихэвчний оосор бүтээжээ

Хэд хоногийн өмнө Apple компани AirPods гэх утасгүй чихэвчийг танилцуулсан. Тэгэхдээ хэрэглэгчид 159 долларын үнэтэй чихэвчинд нэг том асуудал байгааг олж харсан юм. Тодруулбал ямар ч утсан холбоосгүй салангид хоёр чихэвчийн нэгийг нь гээхэд маш амархан байх болно. Тэгвэл Spigen компани AirPods чихэвчийг хамтад нь бэхлэх оосор зохион бүтээснээр энэхүү асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Уг оосроор чихэвчээ бэхлээд халаасандаа хийж, хаана ч хамаагүй өлгөж эсвэл зүгээр л хүзүүнийхээ ойролцоо байлгах боломжтой.

Мэдээж хэрэг ямар ч утасгүй байх зориулалттай чихэвчинд оосор хийх нь утгагүй ч, хэн ч 159 долларын үнэтэй AirPods-оо ахин, дахин худалдаж авахыг хүсэхгүй л болов уу.

Apple-ын утасгүй шинэ чихэвчийг хэрхэн гээхгүй байх вэ? (фото 1)Apple-ын утасгүй шинэ чихэвчийг хэрхэн гээхгүй байх вэ? (фото 2)

цааш үзэх