Хайх

Facebook 2017 онд Марк Цукербергийн аюулгүй байдал, хувийн нислэгүүдэд есөн сая ам.доллар зарцуулжээ

Facebook 2017 онд Марк Цукербергийн аюулгүй байдал, хувийн нислэгүүдэд есөн сая ам.доллар зарцуулжээ

Өнгөрсөн жил Facebook-ийн үүсгэн байгуулагч маш их аялсан байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Facebook өнгөрсөн жил тус компанийн тэргүүн Марк Цукербергийн аюулгүй байдал, хувийн нислэгүүдэд зориулж 8,9 сая ам.доллар зарцуулсан байна.

Facebook компанийн мэдэгдэж буйгаар жил ирэх тусам энэхүү зардал нь өсч байгаа гэнэ. Тухайлбал 2016 онд Марк Цукербергийн аюулгүй байдалд зориулж Facebook нийт 4,9 сая ам.долларыг зарцуулж байсан бол 2017 онд энэ тоо нь 7,3 сая ам.долларт хүрсэн гэжээ. Дашрамд дурдахад Facebook компани Марк Цукербергийн аюулгүй байдлыг хангаж, түүний хувийн эзэмшлийг хамгаалах үүрэгтэй юм.

Мөн Марк Цукерберг өнгөрсөн жил 1,5 сая ам.долларыг хувийн нислэгтээ зориулсан байна. Учир нь тэрээр 2017 онд АНУ даяар аялахыг хүсч, өмнө нь огт очиж үзээгүй мужуудаар аялжээ.

Тус компанийн төлөөлөгчид Марк Цукерберг өндөр албан тушаал хашдаг учраас түүний хамгаалалтад өндөр зардал гаргахаас өөр аргагүй гэж мэдэгдсэн байна.

Эргэн сануулахад Facebook компани 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг задруулсан хэрэгт буруутгагдаж, үүсгэн байгуулагч Марк Цукерберг АНУ-ын сенатад мэдүүлэг өгсөн билээ. Тэгвэл хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдсан тухай шуугиан тархаж эхлэхэд Марк Цукербергийн хөрөнгө 6-12 тэрбум ам.доллараар багассан гэсэн тооцоо гарч байсан бол сенатад өгсөн мэдүүлгийн дараа түүний хөрөнгө эргээд гурван тэрбум ам.доллараар өсчээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх