Хайх

Facebook нөлөө бүхий хүмүүст зориулсан видео апп гаргаж байна

Facebook нөлөө бүхий хүмүүст зориулсан видео апп гаргаж байна

Нөлөө бүхий хүмүүс дагагчидтайгаа шууд харилцана

Text: Buro.Mongolia


Зураг:

Facebook олны танил, нөлөө бүхий хүмүүст зориулсан тусгай апп гаргахаар бэлдэж байна. Энэхүү апп нь дотроо "Live Creator Kit" гэх программ суулгасан бөгөөд энэ нь олон нийтийн сүлжээнд шууд дамжуулалт хийж, өөрсдийн гэсэн sticker бүтээх боломжийг олгох юм. Үүнээс гадна шинэ апп нь тухайн видеог хэдэн удаа үзсэн мөн дагагчдын хандалт ямар хэмжээнд байгаа гэх зэрэг статистикийн мэдээлэл өгөх болно.

Өмнө нь Facebook компани энэхүү шинэ апптай төстэй, шууд дамжуулалт хийдэг Mentions нэртэй апп танилцуулж байсан юм. Тэгвэл Mentions аппын хэрэглэгчид нөлөө бүхий хүмүүст зориулсан шинэ апп руу автоматаар шилжих гэнэ. Юутай ч шинэ аппыг Facebook энэ жилийн сүүлээр танилцуулах төлөвлөгөөтэй байна.

Энэ дашрамд сонирхуулахад саяхан Facebook компани өөрсдийн гэсэн цуврал кино хийхээр болсноо олон нийтэд зарласан байгаа. Тэд хайр дурлалын сэдэвтэй цуврал болон өөр нэгэн телевизийн шоу дээр ажиллахаар Холливүүдийн хэд, хэдэн студитэй хэлэлцээр хийж байгаа юм.

 

 

 

цааш үзэх