Хайх

Гималайн нуруу Wi-Fi сүлжээтэй боллоо

Гималайн нуруу Wi-Fi сүлжээтэй боллоо

Эверест оргил дээрх интернет

Text: Buro.Mongolia


Зураг:

Гималайн нуруу, тэр дундаа дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверест оргил одоо Wi-Fi сүлжээтэй болж байна. Энэ нь маш чухал үйл явдал юм. Учир нь энд сүлжээ барих нь хүний амь насыг ч аварч болно.

Гималайн нурууг Wi-Fi сүлжээтэй болгох ажлыг Everest Link компани гүйцэтгэжээ.
Everest Link компанийн энэхүү Wi-Fi сүлжээ нь 40 тосгоны 200 цэгт нээлттэй байх юм. Уг сүлжээ нь нэг жилд 34,000 нутгийн иргэн болон 40,000 гаруй жуулчдыг хооронд нь холбох аж.

Мөн Гималайн сургуулиудад багш нар хангалтгүй байдаг учраас Everest Link компани иргэдэд алсын зайн сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж эхэллээ. Өндөр хурдны интернет нь иргэдэд бусад сургуулиудтай холбоо тогтоож, мэдлэг солилцох боломжийг олгож байгаа юм.

Сонирхуулахад, Гималайд 2000 оноос өмнө харилцаа холбооны цорын ганц арга нь захидал байсан бөгөөд дугтуйтай захидлыг нисдэг тэргээр зөөдөг байжээ.

 

 

цааш үзэх