Хайх

Илон Маск тархийг компьютертой холбодог чип танилцууллаа

Тэрээр шинэ бүтээлээ гахайн дээр туршиж харуулсан байна

Text: Buro.Mongolia


Зураг:

SpaceX болон Tesla компанийн үүсгэн байгуулагч Илон Маск тархийг компьютертой холбодог зоосны хэмжээтэй чип танилцуулсан байна. Өөрийн эзэмшдэг Neuralink старт-ап компанийн энэхүү шинэ бүтээлийг тэрээр Гертруда нэртэй гахайд амжилттай суулгаснаа зарлаж, Youtube сувгаар дамжуулан олон нийтэд харуулжээ.

Тодруулбал эрдэмтэд хоёр сарын өмнө гахайн тархинд 8 мм диаметртэй имплантыг суулгасан бөгөөд чипийг тархиных нь мэдрэхүйн төвтэй холбосон байна. Ингэснээр чип дохио дамжуулж, гахай хоншоороороо юунд хүрч байгааг эрдэмтэд хянаж чаддаг болжээ. "Энэхүү чип нь гавлын ясанд суулгасан Fitbit фитнесс төхөөрөмжтэй адил" гэж Маск тодорхойлсон юм. Мөн энэ дашрамд Гертруда эрүүл саруул, аз жаргалтай амьдарч байгаа гэдгийг Маск онцлон хэлсэн байна.

Илон Маскийн хэлснээр уг төхөөрөмжийн тусламжтай ирээдүйд саажилт, Альцхаймер, деменц буюу тэнэгрэх өвчтэй хүмүүсийг эмчлэх боломжтой гэжээ. Тухайлбал тус интерфейсийг ашиглан өвчтөнүүд бусад хүмүүстэй харилцаж, компьютерыг удирдаж, хөдөлгөөнөө бүрэн эргүүлж авах боломжтой гэж үзэж байна.

Түүнчлэн тархинд чип суулгах мэс ажилбарыг ердөө нэг цагийн дотор ерөнхий мэдээ алдуулалтгүйгээр хийж болно гэдгийг Илон Маск онцолсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх