
Facebook GIF зураг хийдэг шинэ үйлдэлтэй боллоо
Одоогоор зөвхөн iOS үйлдлийн систем дээр
Facebook олон нийтийн сүлжээ гар утасны апп-даа шинэ үйлдэл нэмж байна. Тодруулбал одоо Facebook-ийн камерыг ашиглан GIF зураг хийх боломжтой боллоо.
Үүний тулд Facebook аппын камерыг нээж, зүүн тал руу "swipe" хийх хэрэгтэй. Мөн GIF дүрсэнд энгийн зурагт байдаг бүхий л эффектүүдийг нэмж болно. Одоогоор энэхүү шинэ үйлдэл зөвхөн iOS үйлдлийн системд л нээлттэй байгаа. Мөн яг хэзээ Android-ын хэрэглэгчдэд хүрэх нь тодорхойгүй байна.
Эргэн сануулахад өнгөрсөн долоо хоногт Facebook олон нийтийн сүлжээ үнэгүй Wi-Fi хайж олдог шинэ үйлдэл нэвтрүүлсэн билээ.