Samsung, de Grisogono нар хамтран ухаалаг цаг бүтээжээ
de Grisogono Gear S2
Цаг, үнэт эдлэлийн Baselworld үзэсгэлэн дээр Samsung, de Grisogono нар хамтран гаргасан de Grisogono Gear S2 ухаалаг цагаа танилцууллаа
Grisogono Gear S2 цаг ухаалаг гэдэг тодотголыг зүгээр ч нэг аваагүй юм. Тэр гар утастай холбогдох, апп суулгах гээд дижитал үйлдлийг бүгдийг гүйцэтгэж чадна. Харин гадна үзэмжийг нь дээд зэрэглэлийн цаг болон үнэт эдлэлийн de Grisogono брэнд хариуцаж ажиллажээ. Тэд ягаан алтыг цагаан, хар очир-эрдэнэтэй хослуулж цагны биеийг бүтээсэн бол оосрыг нь далайн муурны арьсаар хийсэн байна. Харин цагны нүүр буюу дэлгэц хэсэг нь de Grisogono-гийн уламжлалт, сонгодог хэв маягтай гарчээ.
Энэхүү цаг танилцуулагдсан дээд зэрэглэлийн цаг, үнэт эдлэл урлаачдын цуглардаг Baselworld үзэсгэлэн гуравдугаар сарын 17-ноос 24-ны хооронд Швецарийн Базель хотноо үргэлжилэх юм байна.