Хайх

Саятан, анархист, дүр эсгэгч: Хиймэл оюун ухаан таны зургаар хэн болохыг тань тодорхойлно

Саятан, анархист, дүр эсгэгч: Хиймэл оюун ухаан таны зургаар хэн болохыг тань тодорхойлно

Үр дүн нь танд таалагдахгүй л болов уу

Text: Buro.Mongolia


Зураг:

Хиймэл оюун ухааны "нүдэнд" та өөрийгөө хэрхэн харагддаг бол хэмээн бодож байв уу? Энэ асуултын хариуг өгөхөөр уран бүтээлч Тревор Паглен хүмүүсийг зургаар нь дүгнэж, хэн болохыг нь тодорхойлдог ImageNet Roulette гэх онлайн тавцан бүтээжээ. Хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү тавцанг Миланы Fondazione Prada үзэсгэлэнд зориулан бүтээсэн байна.

Хиймэл оюун ухаанаар өөрийгөө дүгнүүлэхийн тулд та ердөө өөрийн зургийг вебсайтад байршуулахад л хангалттай. Үүний дараа алгоритм тухайн хүний зурагт 2,833 төрлийн тодорхойлолтоос тохирсон сонголтыг олж хийдэг байна. Энэхүү программ нь хүний арьс өнгө, гарал үүсэл, ажил мэргэжил, санхүүгийн байдал, зан авир болон бусад шинж тэмдгүүдийг тодорхойлж чадна.

Хиймэл оюун ухаан нийт 14 сая зураг болон 20,000 категори бүхий мэдээллийн санд тулгуурлан дүгнэлт хийж сурчээ. Гэхдээ зарим тохиолдолд тус программ нь буруу, бүр арьс өнгөөр ялгаварласан эсвэл доромжилсон өнгө аястай хариултуудыг өгдөг байна. Зохион бүтээгчид энэхүү төслөөр дамжуулан ухаалаг технологи үргэлж асуудлыг үнэн зөв шийдвэрлэж чаддаггүй болохыг харуулахыг хичээжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх