Хайх

Шинэчлэгдсэн iOS 12: Мэможи буюу та өөрийгөө эможи болгох боломжтой боллоо

Шинэчлэгдсэн iOS 12: Мэможи буюу та өөрийгөө эможи болгох боломжтой боллоо

Онцлох шинэчлэлүүдтэй танилцацгаая

Text: Buro.Mongolia


Apple компани өчигдөр олон шинэчлэлтийг агуулсан iOS 12 үйлдлийн системээ танилцууллаа. Apple компанийн мэдэгдсэнээр шинэ үйлдлийн систем нь албан ёсоор ирэх намар хэрэглэгчдэд хүрэхээр болжээ. Ингээд  iOS 12-ийн онцлох шинэчлэлүүдтэй танилцацгаая.

Илүү хурдтай үйлдлийн систем

Энэ удаагийн шинэчлэлтийн онцлох зүйл нь iOS илүү хурдтай болсон гэдгийг Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук онцоллоо. Тухайлбал апп руу орох хурд өмнөхтэй харьцуулбал 40 хувиар нэмэгдсэн бол, камер 70 хувиар илүү хурдан нээгддэг болжээ.

МэможиШинэчлэгдсэн iOS 12: Мэможи буюу та өөрийгөө эможи болгох боломжтой боллоо (фото 1)

Өнгөрсөн жил бид эможиг амилуулдаг аниможи тохиргоотой танилцаж байсан бол энэ удаад өөрсдөө эможи дүрд хувирах боломжтой боллоо. Мэможи тохиргоонд арьсны өнгө, нүдний өнгө, нүдний шил, үсний өнгө тэр ч бүү хэл сэвх гээд өөрийн дүрийг бүтээж болох бүхий л зүйлс багтжээ.

Тухайн аппыг хичнээн цаг хэрэглэж байгааг харуулдаг алгоритм

Шинэчлэгдсэн iOS 12: Мэможи буюу та өөрийгөө эможи болгох боломжтой боллоо (фото 2)

Google болон Instagram компаниуд хэрэглэгчдээ цаг заваа илүү үнэ цэнэтэй зүйлсэд зарцуулахыг уриалж тухайн аппыг хэчнээн цаг хэрэглэж байгааг боловсруулдаг алгоритмтай болсон билээ. Тэгвэл Apple компани ч бас ижил төрлийн нэмэлт тохиргоог шинэ үйлдлийн системдээ багтаажээ. Screen Time үйлдлийн тусламжтайгаар ямар төрлийн апп илүү их ашиглаж байгаагаа нарийвчлан харах бөгөөд ямар аппыг өдөрт хэр хугацаатай ашигламаар байгаагаа тохируулах боломжтой.

Илүү цэгцтэй notificationШинэчлэгдсэн iOS 12: Мэможи буюу та өөрийгөө эможи болгох боломжтой боллоо (фото 3)

Утсанд тань замбараагүй ирдэг олон тооны notification хоорондоо ангилагдаж харагдахаар боллоо. Тухайлбал, Twitter-ээс 10 notification ирсэн ч дэлгэцэн дээр тань ерөнхий ганц л харагдах бөгөөд түүн дээр дарснаар бусад notification дэлгэрэнгүй гарч ирэх болно.

Олон тооны хүн нэг дор Facetime-аар холбогдох боломж

Шинэчлэгдсэн iOS 12: Мэможи буюу та өөрийгөө эможи болгох боломжтой боллоо (фото 4)

Шинэ iOS үйлдлийн систем дээр 32 хүртэлх тооны хүн нэг дор Facetime-аар хоорондоо холбогдох боломжтой болсон байна. Уг шинэчлэлт зөвхөн iOS төдийгүй шинэчлэгдсэн macOS дээр хэрэгжих бөгөөд Facetimе-ийг ашиглахдаа аниможи болон мэможиг давхар ашиглаж болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх