Хайх

Туршилтын нислэг: NASA Марс уруу аялах пуужингийн хөдөлгүүрийг туршлаа

Туршилтын нислэг: NASA Марс уруу аялах пуужингийн хөдөлгүүрийг туршлаа

Дэлхийгээс мэндчилж байна

Text: Б.Амина


Зураг: Nasa

Түүхэн дэx NASA-ийн хамгийн үнэтэй бөгөөд агуу төсөл Space Launch System зургаа дахь туршилтаа амжилттай хийлээ

Марс уруу хөөргөх пуужингийн хөдөлгүүрийн туршилт амжилттай боллоо. Цаашид хийгдэх илүү нарийвчилсан судалгаа нь цөөнгүй хоног шаардах болов уу. Тус хөдөлгүүрийн зургаа дах туршилтыг харахаар ойролцоогоор 1200 хүн цугларсны дотор NASA-гийн төлөөлөгчдөөр тогтохгүй сэтгүүлчид ч бас багтжээ.

SLS пуужин зөөгчид суулгах устөрөгч болон хүчилтөрөгчөөр ажиллах хөдөлгүүрийг бүтээхэд Aerojet Rocketdyne компани ажиллажээ. Тэдний мэдэгсдсэнээр одоогоор ийм төрлийн ажиллагаатай адилхан хөдөлгүүр зөвхөн Boeing-д л бий гэлээ. SLS пуужин 100 метрээс илүү урттай, ойролцоогоор 3000 тонн жинтэй байх юм байна.

Пуужингийн анхны туршилтын нислэг 2018 онд болохоор төлөвлөгджээ.

 

цааш үзэх