Хайх

WalkCar: Японд таблетийн хэмжээтэй тээврийн хэрэгсэл бүтээлээ

Дэлхийд анх удаа

Text: Б.Амина


Зураг:

Япон инженер Кунайко Сайто скейтбордыг санагдуулам тээврийн хэрэгсэл гаргалаа. Цүнхэнд багтам хэмжээтэй энэ зүйл таблет, эсвэл номноос ялгагдамгүй харагдана

Энэхүү бүтээлийг явдаг машин гэж нэрлэж байгаа ч загвараасаа хамаараад ердөө гурав хүртэлх килограмм жинтэй юм. Зайгаар ажилладаг WalkCar -ыг Cocoa Motors компанийнхан бүтээсэн бөгөөд 120 кг-ын даацтай. Зохион бүтээгч Кунайко Сайто хэлэхдээ "Хүмүүс энэ "машин"-ийг хувийн тээврийн хэрэгсэл маягаар ашиглаад зогсохгүй хүнд жинтэй зүйл зөөхөд ч хэрэглэж болно" гэжээ.

Одоогоор энэ "машин" дээд тал нь 10 км/цаг хурдлах чадвартай бөгөөд зай нь нэг цэнэгээрээ 12 км туулахад хүрэлцэнэ. Та түүнийг яаж ажилладаг бол гэж сонирхож байгаа нь лав. Тэгвэл ердөө түүн дээр гарч зогсоход өөрөө хөдөлж эхлэх бөгөөд биеийн хөдөлгөөнөөр зүг чигээ удирдах юм. Удахгүй Lexus компани мөн иймэрхүү тэшүүр гаргах гэж буй талаар бид мэдээлж байсан. Харин энэхүү WalkCar төxөөрөмжийг 800 ам.доллараар захиалан авах боломжтой юм байна. 

цааш үзэх